Нүүр / Эхлэл / ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СИМПОЗИУМ БОЛЛОО

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СИМПОЗИУМ БОЛЛОО

Share Button

   Монгол Улсын шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт монгол судлалыг хөгжүүлэх тухай заасан бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай 37 дугаар тогтоол билээ. Уг тогтоолтой уялдуулан МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Монгол Хэлбичгийн Багш Нарын Үндэсний холбоо хамтран “Монгол хэлбичгийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын симпозиум Улаанбаатар хотноо энэ сарын 23-нд зохион байгуулж Япон, ХБНГУ, БНХАУ, Итали, БНСолонгос зэрэг улсын болон МУИС, ШУА, МУБИС, ХИС, ШУТИС-ийн үе үеийн эрдэмтэд, залуу судлаачид, БШУЯамны мэргэжилтнүүд, Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нар оролцлоо.

photo(6)Хурлаар монгол бичиг, монгол хэл, хэлний хэрэглээ, заах арга зүй, монголын утга зохиолын асуудлаар 20 орчим илтгэл хэлэлцүүллээ. Эрдэмтэн судлаачид олон чухал сэдэв хөндөн хэлэлцсэний дотор монгол бичгийг албан ёсны хэрэглээ болгох тухай, төрийн бичиг болгон хэрэглэх, эх хэлний боловсролыг дээшлүүлэх, сургалт, аргазүй, стандартын асуудлыг шинэчлэх зэрэг олон талаар санал солилцлоо. Тус хуралд МУИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг оролцож Монгол судлал үүний дотор монгол хэл бичгийн талаар МУИС-иас баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

Ч.Нацагдорж

Copyright © 2009 МУИС. All rights reserved.