“Газарзүйн мэдээллийн системийн үндэс” шинэ ном гарлаа

Share Button

 

 “Principles of Geographic Information System” ном анх удаа монгол хэл дээр орчуулагдан, “Газар зүйн мэдээллийн системийн үндэс” нэрээр хэвлэгдэн гарлаа.  Газар зүйн мэдээллийн системийн анхан болон дунд шатны сургалтанд сурах бичиг болгон ашиглах энэхүү номыг МУИС-ийн ГГС-ийн доктор О.Алтансүхээр ахлуулсан багш нарын баг орчуулжээ. Тус номонд газар зүйн мэдээллийн системийн технологийг хэрхэн хөрс судлал, цагаар агаар, уур амьсгал, ус судлал, хөдөө аж ахуй, геологи, эрдэс баялаг судлал, газрын кадастр, хүрээлэн буй орчин судлал, нийгэм эдийн засаг зэрэг шинжлэх ухааны олон салбарт ашиглах боломжтойг   сонирхолтой жишээ баримтаар дурдан үзүүлжээ.

Мэргэжлийн ангийн оюутнууд төдийгүй залуу судлаач, багш нарт чухал гарын авлага болох уг номыг “Интер” номын их дэлгүүрийн бүх салбаруудаар худалдаалж буй аж.