Японы их, дээд сургуулиудын төлөөлөгчид МУИС-д саатлаа

Share Button

Японы боловсролын үзэсгэлэн яармаг 2014 оны 10 дугаар сарын 11, 12-нд болохтой холбогдуулж Япон улсын их дээд сургуулиудын төлөөлөгчид Монголд ирээд байгаа билээ. Эдгээрээс “”Waseda”, “Osaka”, “Nagoya”, “Ristumeikan” их сургууль, “Akita” Олон улсын их сургууль, манай сургуультай хэдийнээ хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

Picture 016

Мөн Японы Олон улсын их сургуулийн төлөөлөгчид болон дээрх сургуулиуд өөрсдийн үйл ажиллагаа, сургалт, хөтөлбөрүүдээМонгол улсад тэр дундаа боловсролын салбарт энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан сурталчлахаар  хүрэлцэн ирсэн бөгөөд МУИС-д түр саатаж хэрэгжиж эхлээд байгаа Шинэчлэлийн бодлого, ОУ-ын харилцааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл авлаа. Энэ үеэр МУИС-ийн Зуны сургалтын хөтөлбөрийг сонирхож, үүнд оюутнуудаа хамруулж болох юм хэмээн онцолсон юм.

Picture 011

Picture 007

Picture 009