Э.Алтанболд: “Би 2008 оноос хойших бөхийн барилдаануудын тэмдэглэлийг хөтөлсөн”

Share Button

МУИС-ийн ШУС-ийн байгалийн ухааны салбарын газарзүйн тэнхимийн туслах ажилтан Э.Алтанболд нь 2014 онд МУИС-ийн багш Д.Батсүрэнгийн хамт “Монгол бөхийн амжилтад газарзүйн хүчин зүйл нөлөөлөх нь” сэдэвт судалгааны ажил болон “Зургаан залуу заан” нэртэй бүтээлээ хэвлүүлжээ.  2007 оноос өдгөөг хүртэл МУИС-д газарзүйч мэргэжлээр эрдмийн зэргээ ахиулан амжилттай суралцаж яваа залуу манлайллын төлөөлөл билээ. Түүний амжилтаас дурдвал 2007 онд Улсын Газарзүйн XIII олимпиадаас алтан медаль, бакалавр, магистрын зэргээ амжилттай дүүргэж шилдэг төгсөгчөөр шалгарсан. Өдгөө мэргэжлээрээ докторантад суралцаж байна. Түүний талаар сонирхолтой баримтыг дэлгэвэл, 2008 оноос хойш Үндэсний бөхийн барилдааныг тасралтгүй үзэж тэмдэглэл хөтөлсөн байдаг аж. Ингээд түүнийг хобби буландаа урьж хэсэг хүүрнэлдсэнээ хүргэж байна.

1111 (1)
Аварга Г.Өсөхбаяр болон “Монгол бөхийн амжилтад газарзүйн хүчин зүйл нөлөөлөх нь” номын хамтран зохиогч МУИС-ийн багш Д.Батсүрэнгийн хамт

Бөхийн спортыг хэдийнээс сонирхох болсон бэ?

Ер нь ямар ч Монгол хүн жил бүр төрийнхөө наадмыг, цагаан сарынхаа барилдааныг бүгд үздэг шүү дээ. Түүний л нэгэн адил миний бие сонирхдог. 8-9 настайдаа бөхийн барилдааныг үзэж эхэлсэн байх. Өөрөөр хэлбэл зургаан залуу зааны үе буюу 1998-2000 оны үе юм байна.

Таныг сонирхлоороо барилдааны тэмдэглэл хөтөлдөг гэж сонслоо. Чухам яагаад хөтлөх болов?

Би 2008 оны 10 сарын 5-ны өдрөөс хойш анх бөхийн барилдааны тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Тэр өдөр Монгол бөхийн өргөөний 10 жилийн ойн барилдаанд 480 бөх барилдаж байсан. Өөрөөр хэлбэл битүү дээвэртэй ордонд анх удаа тийм олон бөх барилдсан хэрэг. Тэр дэвтрээ “Бөх судлал-1” гэж нэрлээд бичсэн нь одоо ч бий. Ер нь би бичих ёстой юм байна, 5 жил, 10 жил, 20 жилийн дараа томоохон ном болгоно доо л гэж бодсон. Одоо миний сонирхол хобби юм даа.

 эчнээн хуудас гар бичмэл, тэмдэглэл байна вэ? Үүнийг цаашид хэрхэн хадгалах вэ?

 Одоогоор 48-60 хуудастай 4 дэвтэр тэмдэглэл байна. Бүгдийг нь скайнердаад он оноор нь хадгалсан. Барилдаануудыг 3-ын даваа, 4-ийн даваанаас нь эхэлж оноолтыг нь тэмдэглээд ард нь ямар барьцнаас ямар мэхээр давсан болохыг нь бичдэг. 2008 оны 10 сараас хойш Монгол бөхийн өргөөнд болсон нийт барилдааны бараг 90 гаруй хувийг нь шууд үзсэн. Зарим үзэж чадаагүй үедээ телевизийн давталтаар хэзээ гарахыг хөтөлбөрөөс нь хардаг. Бүр болохгүй бол сониноос, интернетээс хуулж бичнэ дээ.

7 (1)

 -Монгол бөхийн амжилтад газар зүйн хүчин зүйл хэрхэн нөлөөлдөг вэ?

 Ер нь дан ганц Монгол гэлтгүй дэлхийн бөмбөрцгийн бөхчүүдийг зүй тогтлыг харвалхойд хагасын сэрүүн бүсийн хойд өргөргийн 41-52 градусын хооронд дэлхийн бөхийн спортын томоохон төлөөлөл болох ОХУ-ын Дагестан, Осетин, Казакстан, Украйн, Герман, Франц, Голланд, Англи, АНУ, Япон, Монгол, БНАСУ, БНСУ, Хятад, Турк, Гүрж, Болгар, Румын, Армен, Азербайжан зэрэг улсууд өнөө цагт дэлхийн бөхийн төрлүүдийн спортын өнгийг тодорхойлж байна. Энэ бүслүүрт төрсөн бөхчүүд Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ихэнхдээ тэргүүн байрт шалгарч байж. Энэ өргөрөгт орших нутгууд нь газарзүйн хувьд ойт хээрийн уулархаг болон тал хээрийн бүс хосолсон  далайн түвшнээс дээш 1000-3000м хүртэл өндөр өргөгдсөн байдаг бөгөөд биеийн хүч чадал, зориг тэвчээр шаардан ноцолддог бөхийн спортын өргөрөг гэлтэй. Жишээ нь хэчнээн баян мөнгөтэй орнууд бөхийн спортоо хөгжүүлэх зорилгоор ихээхэн мөнгө зарцуулж байгаа ч яг тэр бүсэд төрсөн хүмүүсээс илүү барилдаж чадахгүй л байна. Тэгэхээр газарзүйн хүчин зүйл тодорхой нөлөөлөл байна гэдгийг ажиглаж энэхүү судалгаагаа 2008 оноос эхэлсэн дээ. Газарзүйн координатын хувьд тодруулбал Монгол орны хойд өргөргийн 46-50, зүүн уртрагийн 100-104 градусын орон зайд олон тооны бөхчүүд бий. Бөхчүүд олноор төрсөн нутгууд нь томоохон голын хөндий нутгууд, д.т.дээш 1300м орчим өндөртэй, ойт хээрийн бүсээс зонхилдог. Энэхүү судалгаагаа уур амьсгал, экологи, усан хангамжийн хүчин зүйл хүний биед хэрхэн эерэг, сөргөөр нөлөөлж буйг олж тогтоохыг зорьсон.

gazarzuin hichin zuil bohod nolooloh ni (1)

 Мөн “Зургаан залуу заан” гэх ном бичсэн байна. Бөхийн спортод их дуртай юмаа даа?

 Монгол төрийн их баяр наадам, Цагаан сарын барилдаанд болон томоохон уламжлалт барилдаанд үзүүлсэн амжилт, бөхчүүд хоорондын барилдааны үзүүлэлтийг статистик хэлбэрт оруулж тодорхой тайлбар дүгнэлт зэргийг багтаасан ном юм. Мөн тухайн бөхчүүдийн хоорондын барилдааны тухай, нөхөрлөлийн тухай, бөхийн хөгжлийн асуудлаар ярьсан дурсамж, хүүрнэлийг эмхэтгэн багтаасан байдаг. Бичих болсон шалтгаан нь цэвэр хобби юм даа.zurgaan zaluu zaan

 Ийм хүнд бөх найзууд бий байх. Хэн хэнтэй андууд вэ?

 Би 2007-2011 онд МУИС-д сурч байхдаа Биеийн тамирын багш Ж.Бандихүүгийн дугуйланд 3 жил хичээллэсэн. Ер нь бөх барилдах хүмүүс цаанаасаа төрдөг юм билээ. Түүнийг яс махаараа мэдэрч ойлгосон. Түүнээс хойш бараг барилдаагүй.  Надтай хамт бэлтгэл хийж байсан болон одоо барилдаж буй найзууд маань сумын заан, аймгийн начин, аймгийн арслан цолонд хүрсэн залуус бий. Зөндөө олон нэр дурдах учраас хэлэлгүй өнгөрөөе дөө. Дутуу хэлчихвэл зарим нь гомдох байх.

 -Цаашид хоббигоо ямар нэгэн байдлаар баяжуулах санаа бий юу?

 Ер нь бөхийн газарзүйн судалгаа, статистик чиглэл рүү оруулах зорилт тавьсан. Би дан ганц үндэсний бөх гэлтгүй бусад бөхийн төрлүүд тэр тусмаа жудо, чөлөөт, самбо бөх, сумо, кураш, зэрэг бөхийн бусад төрлүүдийг тун их сонирхдог. Ялангуяа жудогийн спорт маш сайн зохион байгуулалттай, дэг журамтай, үзэгч олонтой.

 –Таны хоббитой холбоотой сонирхолтой дурсамжаасаа хуваалцаач?

2000 оны үед радиогоор нэгэн барилдааныг сонсож суулаа. Тэгтэл А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын барилдааныг тайлбарлагч тун сайхан тайлбарлаж билээ. Тэгээд тэр хийсэн мэхийг нь үеийн хөвгүүдтэй барилдаж байхдаа хийсэн чинь нөгөө хэд маань “Чи яг А.Сүхбат шиг болчихжээ” гэж намайг хөөргөж байсан нь санаанаас гардаггүй. Би өөрийн сонирхлын дагуу нэлээд олон сонин сэтгүүлд нийтлэл бичсэн. Одоо зарим сэтгүүл хамтарч ажиллах санал хүртэл тавиад байна

-Ярилцсанд баярлалаа. Мэргэжил, хоббигоо хослуулан туурвиж буй таны энэхүү эрдмийн үйлсэд амжилт хүсье.