МУИС-д Тяньжин хотын их, дээд сургуулиудын төлөөлөгчид зочиллоо

Share Button

БНХАУ-ын Тяньжин хотын Боловсролын Зөвлөл болон “Их Аян Өргөө” ХХК-тай хамтран тус хотын Их, дээд сургуулиудын танилцуулах арга хэмжээг МУИС-ийн Хичээлийн I байрны дугуй танхимд зохион явуулж байна. Энэ үеэр Тяньжин хотын Олон Улсын Солилцооны Төв, Ажил мэргэжлийн дээд сургууь, Тяньжингийн их сургууль, Тяньжингийн Багшийн их сургууль, Техникийн их сургууль, Политехникийн их сургууль, Хятад хэл-Соёлын дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж болох юм.

10-29 hutulburiin horoo 002

10-29 hutulburiin horoo 001

Мөн дээрх сургуулиудын төлөөлөгчид Монголын оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, 2 талын оюутан солилцооны хөтөлбөрийг идэвхтэй өрнүүлэх тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст илэрхийлсэн юм.

10-29 hutulburiin horoo 006