МУИС-ийн оюутнууд зүүж, өмсдөг эд хэрэгслийг төхөөрөмжилж, мэдээлэл хүргэдэг технологийг судалж, турших лабораторитой боллоо

Share Button

Японы веб технологид суурилсан шийдэл, үйлчилгээг нэвтрүүлэгч UNIMEDIA компани МУИС-ийн ХШУИС-д өөрийн нэрийн лабораторио нээлээ. Дэлхийн технологийн хөгжилд хүний зүүж хэрэглэдэг, өмсдөг зүйлсийг төхөөрөмжилж, үүгээр дамжуулан мэдээлэл хүргэх технологи газар авч байгаа билээ.

IMG_5115

Өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ХШУИС-ийн багш, оюутнууд гар утасны апликэшн хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авснаар хичээлээр олж авсан мэдлэгээ баталгаажуулах, туршилт хийх, цаашлаад апликэшн хөгжүүлэх боломжууд нээгдэж буй тэмдэглэлт үйл явдал боллоо. Нээлтийн арга хэмжээнд UNIMEDIA компанийн ерөнхий захирал ноён Сүэда Макодо уригдан ирж оролцсон байна.

IMG_5112

Сүэда Макодо, “Манай компани байгуулагдаад 14 жилтэйгээ золгож байна. Монгол дахь төлөөлөгчийн газраа 2013 оны 6 дугаар сард байгуулж өнөөдрийн байдлаар 45 ажилтантай апликэшн хөгжүүлэгчийн зах зээлд томоохон байр суурийг эзэлсэн хамт олон болжээ. МУИС-д өөрийн нэрэмжит лабораторио нээсэн нь дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг бий болгож, Монголын брэндийг гаргаасай гэсэн зорилгоор хэрэгжиж буй ажил юм. Та бүхэн сайн сурч, сайн мэргэжилтэн болбол манай компанийн үүд хаалга нээлттэй” гэжээ.

ХШУИС-ийн багш Б.Батням, “Их сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн хичээл 3-аас 4 жилийн өмнө орж эхэлсэн ч туршилт хийх төхөөрөмжгүй байлаа. Өнөөдөр хөрөнгө оруулагч компаниас электрон төхөөрөмж болох моделууд, цусны даралт хэмжигч болон бусад зориулалт бүхий цаг, зураг авах, бичлэг хийх, мэдээлэл хүргэх зориулалтай google class зэрэг төхөөрөмжүүдийг эхний ээлжинд гардан авлаа. Монгол оюутан технологийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц хэмжээний бааз нь энэ лаборатори болох юм” гэлээ. 

IMG_5094
IMG_5091

IMG_5092

IMG_5103

IMG_5116

UNIMEDIA компани нь тус лабораторидоо апликэшн хөгжүүлэх эрхийг нь жил бүр худалдан авч өгөхөөс гадна шинээр гарсан бүтээгдэхүүнээ цаг тухайд нь илгээж, сургалтад нэвтрүүлж байх ажээ. МУИС-ийн оюутнууд ийнхүү туршилт судалгаа хийж, гар утасны хөгжүүлэлтийн зах зээлд ул мөрөө үлдээх бодит боломж ийнхүү нээгдлээ.

android_tools-620x300