МУИС сургалт, судалгааны нэгдсэн лабораторитой боллоо

Share Button

МУИС тушилт судалгааны ажилд түгээмэл хэрэглэгддэг багаж төхөөрөмжөөр хангагдсан 137 м2 талбай бүхий лабораторитой болж нээлтээ хийлээ. Хими биологийн ангийн багш, оюутнууд байгалийн ухааны хичээл орох, мөн бүх салбар сургуулийн болон бүх түвшний оюутнууд сургалтын бус цагаар судалгааны зориулалтаар ашиглах боломжтой болж байна.

IMG_5929

МУИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбат “Уламжлал ёсоор бол лаборатори нь нэг шинжлэх ухаан эсвэл нэг судлаачид харьяалагддаг бол энэ лаборатори нь нээлттэй, байгалийн ухааны холбогдох чиглэлийн профессорууд, багш оюутнууд хичээлээ хийхийн зэрэгцээ, судалгаа шинжилгээний ажлаа хийх орон зай бий болж байгаагаараа онцлог юм. Ингэснээр нарийн мэргэшсэн лабораториудын ачаалал эрс буурч, суурь судалгаагаа хийх цаг боломж нь нэмэгдэж байна” гэлээ.

IMG_5924

IMG_5936

IMG_5937

Нэг дор 48 оюутанд сургалт судалгаа хийх бололцоотой тус лабораторийг байгуулахад 110 сая төгрөг зарцуулсны 50 саяыг МУИС-ийн төсвөөс гаргасан бол үлдсэнийг нь БСШУЯ-аас санхүүжүүлсэн. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр яамны зүгээс санхүүжилт хийхдээ салбар сургуулиуд дээр бага багаар биш, ингэж нэг том лаборатори байгуулах маягаар хийж байгаа нь сургалтын үр дүн болоод эдийн засгий хувьд илүү үр өгөөжтэй гэдгийг онцоллоо.