МУИС Оюутны байгууллагуудтайгаа албан ёсоор хамтран ажиллана

Share Button

МУИС-ийн захиргаа өнөөдөр Оюутныхаа байгууллагуудтай хамтын ажиллагаагаа албажуулж, гэрээнд гарын үсэг зурлаа. 2 тал удаан хугацааны турш уг гэрээний зүйл заалт бүр дээр ярилцан зөвшилцсөний үндсэн дээр энэхүү гэрээ мэндэлсэн бөгөөд Төрийн болоод Төрийн бус байгууллага хоорондын уялдаа холбоог бататгаж, Их сургуулийнхаа хөгжлийн төлөө хамтаараа зүтгэх, өөрөөр хэлбэл Оюутанд үйлчлэх зарим үйлчилгээг Оюутны байгууллага нь хариуцан гүйцэтгэж сургуулийн үйл ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэн, хариуцлагаа өндөржүүллээ.

IMG_6432

МУИС-ийн түүхэнд ОХ-тойгоо гэрээ байгуулсан нь бий ч үүнд хийх ажил, гүйцэтгэх эзэн, төсөв, хариуцлагын тогтолцооны талаар нарийн тусгагдаагүй учир өнөөдрийг хүртэл хамтран ажилласан нь тоотойхон. Өнөөдөр байгуулсан гэрээнд дээр дурдсан бүхэн тодорхой зүйл заалтаар орсон байна. Ингэснээр харилцан биенийхээ өмнө хариуцлага хүлээх зарчмын хүрээнд оюутан оюутныхаа төлөө ажилладаг, оюутан нь сургуультайгаа илүү ойртож, ойлголцдог болохын зэрэгцээ, залуусын нийгмийн идэвхийг дээшлүүлэх, бусдын төлөө өөрийгөө зориулдаг байх, улмаар ирээдүйд жинхэнэ удирдагч болох замын эхлэл олон оюутны хувьд байгаасай гэж хүсч байна.

IMG_6434 МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрам Оюутны байгууллагадаа итгэл хүлээлгээд, томоохон ажлуудыг гардан хийх эрхийг өгч байгаагаа тодотгоод, биелэлтийн үр дүнгээс хамаарч цаашид хамтын ажиллагаагаа хадгалан үлдэх эсэхийг шийдвэрлэх болно гэдгээ хэллээ. Мөн хууль, журмын хүрээнд оюутнуудын санал, санаачилгыг дэмжих, цаашид гэрээнд тусгагдсан ажлуудаас хальж, шинэлэг олон зүйл дээр хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа сургуулийн удирдлагууд илэрхийлэхэд, Бид та бүхнийг итгэлийг алдахгүй, ОХ-ныхоо үйл хэргийг нэр төртэйгөөр хадгалах, улам дээшлүүлэхийн төлөө ажиллана хэмээн ОХ-ны төлөөллүүд хэлсэн байна. Гэрээтэй эндээс танилцана уу.