МУИС-ийн 6 оюутан Чежүгийн Үндэсний Их Сургуулийг зорино

Share Button

2006 онд хийгдсэн МУИС болон Чежүгийн Үндэсний Их Сургуулийн хооронд оюутан солилцооны хамтран ажиллах гэрээг боловсронгуй болгох зорилгоор тус сургуулийн төлөөлөгчид өнөөдөр МУИС-д зочиллоо.

IMG_6398

Тэд энэ үеэр хамтын ажиллагааны цар хүрээ, хэрэгжилтийн талаар санал солилцохоос гадна ЧҮИС-д хэрэгжиж байгаа “Ухаалаг сүлжээ & сэргээгдэх эрчим хүч”(Smart Grid & Clean Energy)  төслийн хүрээнд МУИС-ийн ХШУИС-ийн амжилттай сурч буй солонгос хэлтэй 6 оюутанг солилцооны шугамаар тус хөтөлбөртөө хамруулах албан ёсны хэлэлцээр хийлээ. Шалгарсан оюутнууд БНСУ-д 1-ээс 2 улирал сурах бөгөөд жил бүр энэ хөтөлбөр хэрэгжих ажээ.

Уулзалт өндөрлөсний дараагаар Проф. Lee Gaemyong оюутнуудтай уулзаж өөрийн удирдсан “Ухаалаг сүлжээ & сэргээгдэх эрчим хүч” төслийн талаар танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулсан юм.

IMG_6412

IMG_6413

IMG_6416

IMG_6418