БЭЛАС-ийн сурагчид МУИС-ийн судалгааны лабораторид дадлага хичээлээ явууллаа

Share Button

МУИС-ийн Байгалийн ухааны сургалтын нэгдсэн лабораторид БЭЛАС-ийн 11 дүгээр ангийн 142 сурагчийг хамруулсан Биологийн дадлага хичээлийг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш доктор Ж.Баярмаа, БЭЛАС-ийн биологийн багш З.Батсайхан, Ё.Даваасүрэн нарын хамтаар удирдан явууллаа. 11051541_780504505373831_465067380_n

МУИС-ийн эрдэмтэн, багш нарын эрдэм шинжилгээний судалгаагаа явуулдаг байгалийн ухааны лабораторид Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангийн сурагчдын дадлага хичээлийг явуулж эхэлснээр онолыг дадлагатай нь хослуулж, бодит мэдлэгийг өөрөөр нь бүтээлгэж, шинжлэх ухаанч сэтгэлгээг багаас нь төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

11050891_576764425793610_1442263845_n

11020410_780504485373833_390465714_n