МУИС болон Күнзийн институтын хамтын ажиллагаа 10 жилээр сунгагдлаа

Share Button

Хятад хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүмүүнлэгийн харилцааг үйл ажиллагааныхаа үндсэн зорилго болгож, дэлхийн 126 оронд хүрч ажилладаг Күнзийн институтын Монгол дахь салбар одоогоос 7 жилийн өмнө МУИС-ийн дэргэд байгуулагдаж, хоёр орны хэл, соёлын харилцааг хөгжүүлэх үндсэн бааз бий болсон түүхтэй. Өчигдөр МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, Күнзийн институтын захирал Жү Жүньли нар уулзаж хамтын ажиллагааны гэрээг 10 жилээр сунгалаа.IMG_7337

Тус институт нь МУИС-ийн олон арван багш эрдэмтэд түүний дотор хятад хэлний болон хятад судлалын эрдэмтдийг БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажилд хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, оюутан суралцагчдыг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт элсэн сурахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ сургалт, эрдэм шинжилгээний орчинг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хичээлийн жилд 50 гаруй сая төгрөгийг тохижилтын ажил хийхэд зориулсан юм. Мөн 2014-2015 оны хичээлийн жилд МУИС-ийн Хичээлийн 2 дугаар байрны А заалыг орчин үеийн шаардлага хангасан урлаг соёлын төв болгон тохижуулахаар төлөвлөжээ.