МУИС-ИЙН ЭРДЭМТЭД ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО

Share Button

Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт БНСУ-ын Монгол судлалын Холбооны (The Korean Association for Mongolian Studies) ээлжит 36 дахь эрдэм шинжилгээний бага хурал “Holistic analysis and perspectives on the Mongolian Studies” сэдвээр БНСУ-ын Хангүг Гадаад Судлалын их сургуульд болж МУИС-ийн эрдэмтэд оролцлоо.

IMG_0522

Эл хурлыг энэ онд тохиох БНСУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан бөгөөд тус хуралд Монголын эрдэмтдээс гадна БНСУ, БНХАУ, Чех, Унгар, ОХУ-ын эрдэмтэд оролцож “Хэл бичиг утга зохиол”, “Улс төр, эдийн засаг”, “Магистрант, докторантуудын илтгэл” гэсэн гурван салбараар хуралдаж өргөн хэлэлцүүлэг хийлээ.

Тус хуралд БНСУ-ын Хангүг Гадаад Судлалын Их Сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч профессор Ким Ги-Сонь, Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгч Жү Бён-Хаг, Хангүг Гадаад Судлалын их сургуулийн дэд захирал Ким Инь-чол, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, БНСУ-ын Гадаад Харилцааны Яамны Зүүн Хойд Азийн хэлтсийн дарга И Сан-дог нар үг хэлж мэндчилгээ дэвшүүлэн тусгай үүргийн элчин сайд Д.Гэрэл, МСНийгэмлэгийн хүндэт Ерөнхийлөгч Чё Ги-Ху нар үндсэн илтгэл хэлэлцүүлэв.

???????????????????????????????

МУИС-аас оролцсон ШУС-ийн ХУС-ын профессор Г.Гантогтох, “Буриад тууль дахь зан үйлийн уламжлал хийгээд заншилт хэллэг”, д-р Э.Жигмэддорж, “Монголчуудын байгаль хамгаалах уламжлал Алтны харуулын жишээгээр”, д-р Ц.Баттулга, “Чингис хаан хийгээд түүний хойчист холбогдох түрэг хэл, араб бичгээрх гурван сурвалжийн тухай”, Ж.Бат-Ирээдүй, “Монгол хэлний үгийн сан, утга зүйн судалгааны чиг хандлага: монгол хэлний давтмал үгийн тухай” илтгэл тус тус хэлэлцүүллээ.

Мөн Монгол Улсаас УБИС-ийн профессор С.Галсан, “Өрнө дорно гэдэг ойлголт хэл шинжлэлтэй холбогдох нь”, Элчин сайд асан Д.Гэрэл “XXI зууны Монгол-Солонгосын гадаад харилцааны хэтийн төлөв”, Ховд ИС-ийн д-р Б.Бямбадорж “Монгол хэлний өвөрмөц дагаврын судалгааны зарим асуудал” зэрэг сэдвээр илтгэл сонордууллаа.

Гадаадын монгол судлаачдаас БНХАУ-ын Ардын их сургуулийн профессор Оюунбилиг, ӨМИС-ийн д-р Оюунгэрэл, БНУУ-ын Өтвош Лорандын ИС-ийн Монгол судлалын Төвийн судлаач Каполнас Оливер, БНПУ-ын Варшавын ИС-ийн Монгол-Төвд хэлний тэнхимийн эрхлэгч Агата Барежа, ОХУ-ын Халимагийн Хүмүүнлэгийн Хүрээлэнгийн д-р Эллара Омакаева нар болон БНСУ-ын олон арван эрдэмтэд оролцож онц сонирхолтой олон илтгэлийг олны анхааралд хандуулав аа.???????????????????????????????

Ийнхүү Монгол судлалаар хийсэн олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай сайн болж эрдэмтэд нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Биднийг дэмжиж тусалж өгсөн БНСУ-ын Монгол Судлалын Холбоо, Хангүг Гадаад судлалын их сургууль, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарт баярлалаа.