“ХИЙМЭЛ ДАГУУЛ-БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ” СЭДЭВТ “КАНСАТ” СОНИРХОГЧИЙН ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР УРАЛДААН БОЛНО

Share Button

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ

 “ХИЙМЭЛ ДАГУУЛ – БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ” СЭДЭВТ

“КАНСАТ” СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ ЗОХИОН БҮТЭЭХ

ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР УРАЛДААНЫГ МУИС-ШУС-БУС-ЫН НАНО ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЛАБОРАТОРИОС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “ХИЙМЭЛ ДАГУУЛ-БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ” уриатайгаар “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж хөөргөх үндэсний уралдааныг Монгол оронд ГУРАВ дахь удаагаа зохион байгуулж байна. Шинэчлэлийн Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 137 тоот тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийн хүрээнд  Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансарын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах, улмаар олон улсын түвшинд нийцсэн үндэсний сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж ашиглах, сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг хөгжүүлэх, бааз суурийг бэхжүүлэх зорилготой. Screenshot 2015-04-21 17.27.09

 Үүний хүрээнд “КАНСАТ” буюу лаазанд багтах хэмжээний хиймэл дагуулыг оюутан залуучууд өөрсдөө зохион бүтээж, өрсөлдөх уралдааныг  дараах үе шаттайгаар зохион байгуулж байна.  Тэмцээний Ерөнхий зохион байгууллагчаар Мэдээллийн Технологи Шуудан Харилцаа Холбооны (МТШХХГ) монгол улсын засгийн газрыг төлөөлж, хамтран зохион байгууллагчаар МУИС-ШУС-ын байгалийн ухааны салбар оролцож сургалтыг гардан зохион байгуулж байна. 

 1. “КАНСАТ”-ын богино хугацааны сургалт семинарыг үндэсний их дээд сургуулиудын оюутан залуусын дунд зохион байгуулах:  Энэ ажлын гол зорилго нь сонирхогчийн хиймэл дагуулыг өөрсдийн гараар зохион бүтээхэд сургаж, дадлагажуулах.

  • Сургалтыг 2015 оны 4 дүгээр сарын 18-аас 4-р сарын 26-ны хооронд оюутан залуусын хичээлийн бус цагаар өдөрт 8 цагаар Монгол Улсын Их Сургуулийн ШУС, БУС-ын Физикийн тэнхимийн харьяа НАНО ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЛАБОРАТОРИ удирдан зохион байгуулж байна.
  • Тэмцээнд оролцох багуудад МУИС-ийн ШУС-ийн 2 баг, ШУТИС-ийн ХМТС-ийн 2 баг, ШУТИС-ийн МТС-ийн 1 баг, Батлан хамгаалах их сургуулийн 1 баг, ХААИС-ийн 1 баг нийт 7 багийн 35 оюутан, 7 багш оролцохоор албан ёсоор бүртгүүлсэн байна. Энэ жилийн санаачилга сонирхлоороо нэмэлт олон оюутан сурагчид оролцож байгааг онцолж байна. Тухайлбал сургалтад нэмэлтээр 10 жилийн 44-р сургуулиас 9, 10-р ангийн сургачид, 1-р сургуулийн физикийн багш, МУБИС, ХААИС, ХМТС-аас нэмэлт оюутнууд сууж оролцоно.  
  • “КАНСАТ” үндэсний 3-р дугаар тэмцээний хөөргөлтийг 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ЯААРМАГ-ийн дэнжид Монголын Агаарын Спортыг Хөгжүүлэх нийгэмлэг (МАСА) хариуцан явуулна.

2. Үндэсний “КАНСАТ”-ийн 3-р тэмцээнийг APSCO олон улсын байгууллагатай хамтран буйгаараа онцлогтой бөгөөд тэмцээнээс үндэслэн 2016 онд Монголд олон улсын Кансатын тэмцээнийг зохион байгуулах зорилгыг тавьжээ.

Хавсралт 1 

“КАНСАТ” Монголын үндэсний богино хугацааны сургалт

семинар зохион байгуулах

Сургалт семинарыг МУИС-ийн ШУС-БУС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн Лаборатори хариуцан 2015 оны 4 дүгээр сарын 18-аас 4-р сарын 26-ны хооронд “КАНСАТ-3” сонирхогчийн хиймэл дагуул хийх богино хугацааны сургалтыг 7 баг, нэмэлт сонирхсон оюутнуудын хүрээнд явуулна. Сургалт нь лекц ба практик ажил гэсэн хосолмол хэлбэртэй бөгөөд сургалтад хамрагдсан багууд тус бүрдээ нэг нэг “КАНСАТ” хийж тэмцээнд оролцоно оо. Кансатад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн зохих хувийг ерөнхий зохион байгуулагчаас гаргуулах юм.

3.“КАНСАТ-3” сургалтын лекцийн хуваарь

Screenshot 2015-04-21 17.24.34