Газарзүйн бодлого бодох зөвлөмж бүтээл хэвлэгдэн гарлаа

Share Button

Энэхүү бүтээлд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, газарзүйн олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчид, газарзүй сонирхогчид, их, дээд сургуулийн оюутнуудын газарзүйн бодлогоор дамжуулан  газарзүйн шинжлэх ухааны ойлголтуудыг суулгахад дөхөм болгох, мэдлэг, чадварыг нь ахиулахад туслах зорилгоор туурвижээ.geo

Тус ном нь 2007 оноос хойш 3 дахь удаагаа хэвлэгдэн гараад байгаа нь энэ юм. Агуулгадаа газарзүйн зургийн масштабын талбай, зай олох, солбилцол тодорхойлох, байрзүйн зургийн хуваалга, нэрлэл, румб, азимут өнцөг, зүг чиг тодорхойлох болон Цагийн бүсийн бодлого,  байгалийн зүй тогтлын чиглэлийн агаарын хэм, агаарын чийг, чийгшилт, агаарын даралтын бодлого, нарнц цацрагийн тусгал, гол мөрний горим тодорхойлох зэрэг бодлогууд тайлбарын хамт багтжээ.

Мөн Нийгэм, эдийн засгийн газарзүйн бодлого томъёоны хураамж, газарзүйн зарим хэрэгцээт хүснэгтүүдийг багтаасан байна.

Энэхүү номыг худалдан авахыг хүсвэл Интер номын дэлгүүр, МУИС-ийн 7-р байр 201 тоот 95551595 утасаар холбогдон мэдээлэл авч болно. Номын нэгжийн үнэ 10000 төгрөг.

 “Номын цагаан буян арвижин дэлгэрч аадар мэт асгаран буух болтугай”