Оюутны Математикийн Улсын олимпиадын 4 төрөлд шилдэг 20 байр эзлүүлснээс 16-д нь МУИС-ийнхан шалгарчээ

Share Button

photo (1)Өнөөдөр Монголын Оюутны МАТЕМАТИКИЙН XXIV Олимпиадад амжилт үзүүлсэн оюутнуудад шагнал гардуулах ажиллагаа МУИС дээр болж өндөрлөлөө. Дээд боловсрол эзэмшихийг горилогчдын эхний хэмжүүр нь математикийн түвшин хэр байгааг конкурс хэмээх шалгалтаар тогтоон тэнцүүлдэг билээ. Тэгвэл сайн математикчид МУИС-д элсэж, тоон ухаанд эрдэмтэн багш нарынхаа тусламжтайгаар шамдан суралцаж, амьдрал цааш дэвжихэд вакцин лугаа хэрэгтэй энэ шинжлэх ухаанд үе тэнгийнхийхээ манлайлан суралцаж яваа гэдгээ тус олимпиадын 4 төрөлд шилдэг 20 байр эзлүүлсний 16-д нь шалгарсан амжилтаараа МУИС-ийн оюутнууд нотлон харууллаа. 

I түвшний оюутнуудын ангилалд11 II түвшний оюутнуудын ангилалд21 III-IV түвшний оюутнуудын ангилалд31 багийн ангилалдScreenshot-2015-04-27-15.26.28

Аливаад дандаа зөвийг батлан харуулдаг байх төлөвшлийг математикийн ухаанаас олж авдаг гэх ярианы үнэнийг дэлхийн агуу удирдагчид, алдартнуудаас гадна та бүхэнд эрдэм номын охь дээжээсээ илүүчлэн яваа эрдэмтэн багш нараасаа олж хардаг бизээ. Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.

ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГААНЫ ҮЕЭРIMG_1822

IMG_1829

IMG_1867

IMG_1839I түвшний оюутнуудын ангилалд эхний 3 байр элсэн оюутнууд багш, доктор Н.Ууганбаатар, Б.Чулуундорж, Ц.Батболд нарын хамт

IMG_1849II түвшний ангилалд байр эзэлсэн оюутнууд

IMG_1856III-IV түвшний оюутнуудын ангилалд эхний 3 байр эзэлсэн математикчид багш доктор Б.Чулуундорж, Д.Пүрэвсүрэн нарын хамтаар