Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

Share Button

Жил бүрийн 5 дугаар сарын эхний сайн өдөр улс орон даяар тэмдэглэдэг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан уламжлал болгон зохиож ирсэн Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг уламжлал ёсоор их дээд сургуулийн оюутнуудын дунд мэргэжлийн ба мэргэжлийн бус ангиллаар 14 дэх жилдээ, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдын дунд зургаа дахь жилдээ, Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичгийн багш нарын дунд дөрөв дэх жилдээ, мөн  цахим орчинд монгол бичгийн хэрэглээг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буй гадаад, дотоодод суугаа цахим сүлжээ хэрэглэгчдийн дунд 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 20150503_121516Энэ удаагийн уралдааны  ерөнхий зохион байгуулагчаар МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим,  Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл ажилллаж, хамтран зохион байгуулагчаар МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, МУИС Пресс хэвлэлийн газар, Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний холбоо идэвхтэй оролцжээ. IMG_9369

Энэ удаагийн уралдаанд нийт 250 гаруй хүн оролцсоноос оюутан 190 гаран, мөн хөдөө орон нутаг Увс, Говь-Алтай, Архангай, Дорноговь, Дундговь, Налайх дүүрэг, Улаанбаатар хотоос нийтдээ 30-аад багш, албан хаагч 20 гаран хүн байв.

Их дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд “Жолоо” сэдвээр зохион бичлэг бичиж, мэргэжлийн бус ангийн оюутнууд “Арван хуруу” хэмээх сэдвийг монгол бичигт хөрвүүлэн, багш нар бичгийн олон янзын тиг хэлбэрийг уншихаас гадна кирилээс монгол бичиг, монгол бичгээс кирил рүү буулгаж мэдлэг ухаанаа сорилоо.20150503_122043

Төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч нар “Монгол бичиг ба цахим орчин”, “Эх хэлээ эрхэмлэхийн учир”, “Монгол бичгийг төрийн бичиг болгохын ач холбогдол” гэсэн гурван сэдвээс сонгож бодол санаагаа монгол бичгээр бичиж ирүүллээ.  Энэ удаагийн уралдаанд ирсэн материалуудын зургийг доор хавсаргасан болно.

Цахимд монгол бичгээр алдаагүй хурдан бичих чадвар, монгол бичгийг цахим орчинд дэлгэрүүлэгч гэсэн хоёр шинэ төрөл өнгөрсөн жилээс нэмэгдсэн бөгөөд энэ төрөлд оролцогчдын тоо өсөхийн сацуу мөн мэдлэг чадвар нь дээшилсэн байна.20150503_122336

Энэ жилийн уралдааны хамгийн ахмад оролцогч 74 настай Батбаяр гуай тусгай байрт шалгарч залуу үеийнхэндээ үлгэр дууриал үзүүлсэн төдийгүй ирэх жилийн уралдаандаа улам идэвхтэй, сайн оролцохыг уриаллаа.