Стэнфордын их сургуулийн профессор “МУИС-ийн индэр”-т зочиллоо

Share Button

Стэнфордын  их  сургуулийн доктор, профессор Ларри Даймонд өнөөдөр “МУИС-ийн индэр” хойморт зочилж “The Democratic Recession and the Need to Strengthen Horizontal Accountability” сэдвээр лекц тавьж, хүрэлцэн ирсэн оюутнууд, багш судлаачидтай Ардчилал хэмээх ойлголтыг тойрсон олон асуудлыг хөндөн ярилцлаа.IMG_2041

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуульд докторын ажлаа “Ардчиллын гажуудал, Монгол улсын хөгжлийн гарц” сэдвээр хамгаалах бөгөөд судалгааны ажлаа хийхээр удирдагч багшийн хамтаар Монголдоо ирээд буй юм. IMG_2038АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Дэлхийн Банк, НҮБ-д зөвлөх, Ардчилал сэтгүүлчийн үүсгэн байгуулагч, Олон улс судлалын “Spogli”, “Hoover” институтэд Ардчилал, хөгжил эрх зүйн философийн төвийн захирлын албан үүргийг гүйцэтгэдэг профессор Даймонд Дэлхийн улс орнуудад ялангуяа Ардчилал юун дээр тогтдог, Монгол оронд Ардчилал ямар байдалтай болох, жинхэнэ утгаар цогцлооход ямар бодлого хэрэгтэй, ЗГ, нам, нийгмийн бүлэг, байгууллагууд, болон дөрөв дэх засаглал хэрхэн ардчиллыг цогцлоох чухал субьектууд болох вэ зэргээр арвин туршлагадаа тулгуурлаж Монголын нөхцөл байдалд хөрвүүлэн чухал мэдээлэл өгсөн юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дуу бичлэгээс сонсоно уу

IMG_2186МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ профессор Ларри Даймондод түүний нэрийг Монгол бичгээр хөрвүүлэн мутарласан дурсгалын зүйлийг гардууллаа.

IMG_2198МУИС-ийн удирдлагууд “МУИС-ийн индэр”-ийн хүндэт зочныг хүлээн авч уулзсан юм.

PicMonkey Collage