DIES төслийн гишүүдийн хамтарсан уулзалт хэлэлцүүлэг Германы Халлегийн их сургуульд амжилттай явагдлаа

Share Button

DSCN0827Халле хотод байрлах Германы  Шинжлэх ухааны академийн төв Леополдинагийн дэргэд 

2014 оноос Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Халлегийн Их Сургууль, БНСУ-ын Ханбатын Их Сургууль хамтран Германы Эрдмийн Солилцооны Албаны (DAAD) санхүүжилтээр хэрэгжүүлж буй DIES төслийн http://news.num.edu.mn/?p=17635  гишүүдийн хамтарсан 2 дахь удаагийн уулзалт хэлэлцүүлэг Германы Халлегийн их сургуульд 2015 оны дөрөвдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд амжилттай явагдлаа.

Төслийн 4 дэд зорилтын хүрээнд 3 сургуулийн төлөөлөгчид салбар уулзалт хэлэлцүүлгүүд хийж,  МУИС-ийн төлөөлөгчид Халлегийн их сургуулиас суралцах, өөрсдийн хариуцсан дэд зорилтуудын хүрээнд 2014 онд МУИС-д явагдсан уулзалт хэлэлцүүлгээс хойш Германы талын өгсөн санал зөвлөмжийн дагуу авсан арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцсан.

Төслийн 4 дэд зорилтуудаас Докторын соёлыг төлөвшүүлэх, Технологи дамжуулалт болон Мэдээллийн технологи хариуцсан албаны дарга, ажилтан 3 хүн нийт 3 долоо хоногийн хугацаанд Халлегийн их сургуульд очиж ажиллан, туршлага судлаж, холбогдох хэлтэс нэгж дээр ажилласан явдал нь тэдэнд шинэ туршлага, мэдлэг, мэдээлэл авах боломжийг олгосныг дурьдахад таатай байна.

Хэлэлцүүлэг эхлэхийн өмнө Халлегийн ИС-ийн гадаад харилцааны албанд МУИС-ийн төлөөлөгчдийг төслийн удирдагч, Халлегийн ИС-ийн дэд захирал М.Брон болон гадаад харилцааны албаны дарга Н.Хусснер нар хүлээн авч, мэндчилэн, 2  сургуулийн хамтын ажиллагаа, төслийн явцын талаар танилцуулснаас гадна 48 жилийн өмнө анх байгуулж байсан МУИС болон Халлегийн ИС-ийн хамтын ажиллагааны гэрээний эхийг МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэд гардуулан өгсөн нь гэнэтийн бэлэг боллоо.

Мөн захирал Р.Бат-Эрдэнэ тэргүүтэй МУИС-ийн төлөөлөгчдийг Халлегийн ИС-ийн захирал У.Штретер хүлээн авч уулзсанаас гадна 2 их сургуулийн захирлууд цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцон, ойрын хугацаанд хийгдэх ажлын талаар тохиролцлоо.

Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэг Халлегийн их сургуулийн туршлагаас суралцаж, алба төвийнх нь үйл ажиллагаатай танилцаж, төслийн явцын дараагийн шатанд шилжих бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой боллоо.

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдөд Халлегийн их сургуулийн кампустай танилцаж, Халле хотод байрлах ХБНГУ-ын үндэсний шинжлэх ухааны академи Леополдинад http://www.leopoldina.org/en/home/ зочлон, үйл ажиллагааных нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сайхан боломж олдсон. Леополдина нь 1652 онд байгуулагдсан дэлхийн анхны шинжлэх ухааны академиудын нэг бөгөөд 2008 оноос Германы үндэсний шинжлэх ухааны академи болсон. 30 гаруй оны 1500 эрдэмтдийг эгнээндээ нэгтгэдгийн дотор 29 Нобелийн шагналтан багтдаг байна. Академийн үйл ажиллагаа нь улс төрөөс хараат бус бөгөөд тодорхой тулгамдсан асуудлуудаар гишүүд, бусад судалгааны болон олон улсын хамтран ажилладаг байгууллагуудыгоролцуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулан, дүгнэлтийг зөвлөмж байдлаар хэвлэн гаргадгаас гадна олон тооны семинар, уулзалтуудыг зохион байгуулдаг ажээ.

Айлчлалын төгсгөлд МУИС-ийн төлөөлөгчид Берлин хотод байрлалтай Германы шинжлэх ухаан, технологийн парк Adlershof-т http://www.adlershof.de/en/homepage/ зочиллоо. Энэхүү паркт 1000 гаруй компани болон 16 судалгааны хүрээлэнгүүд оптик, фотоникс, сэргээгдэх эрчим хүч, микросистем, IT болон медиа, биотехнологи, хүрээлэн буй орчин болон байгалийн ухааны чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Тухайлбал олон улсын инкубатор төвд 12 орны 30 гаруй гарааны компани үйл ажиллагаа явуулж, зөвлөгөө авч, ажилладаг юм байна.

Хөтөлбөрийн өөр нэг сонирхолтой хэсэг нь Германы Бундестаг буюу парламентын ордноор зочилж https://www.bundestag.de/htdocs_e/visits, парламентын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах байлаа. Сонирхуулахад оюутан залуучууд, сурагчид  анги хамт олноороо Бундестагаар зочилж, хичээлтэйгээ холбогдолтой мэдээлэл авч, Бундестагийн өвөрмөц хийцтэй барилгын цонхоор Берлин хотыг бүхэлд нь харах боломжтой ажээ.

Айлчлалын төгсгөлд МУИС болон Халлегийн ИС-ийн төлөөлөгчид Берлин хот дахь Монгол улсын    ЭСЯ-нд зочилж Халлегийн ИС-тай хамтран хэрэгжүүлж буй DIES төслийн талаар элчин сайд болон ЭСЯ-ны ажилтнуудад танилцуулж, МУИС болон Германы их дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар болон Монголын-Германы хамтын ажиллагааны талаар ярилцсан. Уулзалтын үеэр элчин сайд Ц.Болор ХБНГУ болон Монгол улсын хооронд урт хугацааны иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжих бүрэн боломжтойг дурьдаад, Германы нэр хүндтэй сургуулиуд, хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагааг идэвхжүүлэх мөн их сургууль, ЭСЯ хооронд нягт холбоотой хамтран ажиллах хэрэгтэйг онцоллоо

Айлчлалын нийт явцыг дүгнэхэд DIES төслийн гишүүдийн ээлжит уулзалт харилцан туршлага судлах, төслийн гишүүдийн нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын хүрээнд халуун дулаан уур амьсгалд болж өнгөрлөө. Screenshot 2015-05-06 16.10.18

SA4A0687Халлегийн их сургуулийн ректор проф. Удо Штрөтэртэй хийсэн уулзалтын үеэр 

SubProjekt1Төслийн 1 дүгээр дэд зорилтын хүрээнд төслийн гишүүд үйл ажиллагааны менежмент, чанарын менежмент мөн тайлангийн систем зэрэг асуудлуудын хүрээнд харилцан туршлага судалж илтгэл тавьсан юм.

DSCN9488

2 дугаар дэд зорилтын гишүүд болох Халлегийн их сургуулийн ОУ-ын төгсөлтийн дараах академийн гүйцэтгэх менежер Др. Клаус Петр Майнике болон МУИС-ийн ТДС-ийн захирал Б.Отгонтөгс нар нийт гишүүдэд тайлан тавьж байгаа нь  

Screenshot 2015-05-06 16.12.46

3 дугаар дэд зорилт буюу технологи дамжуулах хэсгийн хэлэлцүүлгийн үеэр 

DSCN9483

Төслийн 4 дүгээр дэд зорилт болох мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулах хэсгийн тайлан 

DSCN9498

Төслийн нийт гишүүдийн төгсгөлийн уулзалт 

Screenshot 2015-05-06 16.21.49

Бундестагийн өвөрмөц шийдэл бүхий барилга 

DSCN9711DIES төслийн герман, монголын талын гишүүд Берлин дэх Монголын ЭСЯ-ны өмнө