2015-2016 онд Япон улсын Нийгата Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

topimageШаардлага:

Хүсэлт гаргагч нь дараах шаардлагуудыг бүгдийг нь хангасан байна.

  1. МУИС-ийн бакалаврын 1-3 курсийн оюутан байх. /Магистр, Докторын оюутнууд тухайн салбар сургуультайгаа шууд холбогдоно. Нийгата Их Сургуулийн гадаад харилцааны хэлтсээс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу./
  2. Сайн дүнтэй байх (Жассогийн үнэлгээгээр 2.3 онооноос илүү байх, үнэлгээг хэрхэн тооцохыг хавсаргав), Англи юм уу Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  3. Хөтөлбөрт үр дүнтэй хамрагдах хэмжээний биеийн болоод оюун ухааны өндөр чадамжтай байх

Солилцооны хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:

  1. Нэг болон хоёр семестр сурахаас үл хамааран хичээл 2015 оны аравдугаар сард эхэлнэ.

2015 оны намрын семестр: 2015 оны аравдугаар сарын 1-нээс 2016 оны хоёрдугаар сарын 29 /хичээл 2 дугаар сарын эхээр дуусна./

2016 оны хаврын семестр: 2016 оны дөрөвдүгээр сарын 1- 2016 оны наймдугаар сарын 31 /хичээл наймдугаар сарын эхээр дуусна./

Нийгита Их Сургуулийн академик хуанлийг дараах цахим хуудаснаас үзэх боломжтой:

http://www.niigata-u.ac.jp/intl/shindai/tanpro.html

Бүрдүүлэх материалууд :

  1. Өргөдлийн маягт /Зураг наасан байх/ ТАТАХ 
  2. Дүнгийн хуулбар /Жассогийн үнэлгээгээр тооцсон оноог доор нь бичнэ/
  3. Бүрэлдэхүүн сургуулийн захирал эсвэл удирдагч багшаас авсан тодорхойлолт /Reccomendation letter/
  4. Суралцаж буйг нотлох гэрчилгээ /The certificate of Enrollment/
  5. Гадаад паспортын хуулбар /Хараахан авч амжаагүй бол төрсний гэрчилгээг орчуулаад явуулж болно. Гадаад паспорт гарсны дараа нөхөн явуулах ёстой./
  6. Эрүүл мэндийн хуудсын маягт ТАТАХ 
  7. Япон улсад нэвтрэн орох эрхийг нотлох өргөдлийн маягт ТАТАХ нэг хувь зураг наасан байх ёстой/. Нийгата Их Сургууль нь оюутны өмнөөс Япон улсын гадаадын иргэн харьяатын газарт уг өргөдлийн маягтыг явуулна. Ингэснээр тухайн оюутан визээ богино хугацаанд авах боломжтой болно.
  8. 4×3 хэмжээтэй зураг 2 ширхэг /зургийн ард нэрээ бичсэн байна/.
  9. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээний хуулбар /JLPT/
  10. Англи хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээний хуулбар /TOFEL, IELTS…/
  11. Шалгах хуудас ТАТАХ 

Тэтгэлэг: Нийгата Их Сургууль нь солилцооны оюутныг сургалтын төлбөр, элсэлтийн хураамж, шалгалтын төлбөрөөс чөлөөлнө.       

Суралцах хөтөлбөр :

    Солилцооны оюутнууд нь дараах вэбсайтаас сургалтын хөтөлбөртэй танилцаж болно.

http://www.niigata-u.ac.jp/intl/shindai/tanpro.html

  1. Япон хэлний эрчимжүүлсэн курс-Долоо хоногт 10 цаг орно. Анхан, үндсэн, дунд, дээд гэсэн 4 шаттай. Оюутнууд түвшин тогтоох шалгалт өгнө.
  2. Ердийн курс–Өөрсдийн хүссэн хичээлээ сонгон үзэх боломжтой. /Зарим хичээл бүх оюутан сонгох эрхгүй эсвэл хязгаарлагдмал нөөц бололцооноос бусад тохиолдол/. Ихэнх хичээл Япон хэлээр ба Англи хэл дээр явагдана. Мөн олон улсын оюутнуудад зориулсан өөр хэл дээр явагдах хичээл байна. Мөн долоо хоногт 3 удаа орох Япон хэлний ердийн курс сонгох боломжтой. Энэ нь анхан, дунд, дээд гэсэн 3 шаттай.      

Оюутнууд бүрдүүлсэн материалуудаа нэг PDF file болгоод 2015 оны 5 дугаар сарын 28-ны дотор studentaffairs.num.edu.mn хаягаар илгээнэ, мөн заасан хугацаанд цаасаар 1 дүгээр байрны 219 тоотод авчирч өгнө үү.  

Хавсралт: Screenshot 2015-05-11 08.56.49