МУИС-ийн ОУХНУС болон БНСУ-ын Инха их сургуулийн хамтарсан хурал боллоо

Share Button

2015-04-30 4МУИС-ийн ОУХНУС, БНСУ-ын Инха их сургуулийн Олон улс судлалын төвөөс жил бүр хамтран зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурал дөрөвдүгээр сарын 30-нд 13 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. “Азийн улс орнуудын Хятад-Японы маргааны талаарх байр суурь” сэдвээр ОУХНУС-ийн багш Др. Ж.Баясах “Хятад-Японы маргааны уг гарвал”, Др. Ж.Баттогтох, Д.Оюунсүрэн “Хятад-Японы маргааны талаар Монголчуудын байр суурь”, ОУХНУС-ийн магистрант Ван Пен “Сенкаку арлын талаарх газар нутгийн маргаан”, Инха их сургуулийн багш Др.Пак Сёон Ён “Хятад-Японы сөргөлдөөн ба АНУ: Тэнгисийн цэргийн зэвсэглэлийн өсөлт”, Др. Нам Чанхи “Тэнгис дэх сөргөлдөөний голомтууд ба Хятад, АНУ, Японы  харилцаа”, Ёнсей их сургуулийн багш Др.Ко Сангту “Хятад-Японы маргаан Солонгосчуудын нүдээр”, Япон улсын Рицумейкан Ази Номхон далайн их сургуулийн багш Др. Ёшинори Каседа “Хятадын талаарх Япон улсын байр суурийн хувьсал” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Хоёр сургуулийн эрдэмтэн багш нар ийнхүү өөрсдийн судалгааны ажлуудтай танилцсан, мэдээлэл солилцсон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.

2015-04-30 1 (2)

2015-04-30 2

Хурлын үеэр МУИС-ийн ОУХНУС-ийн захирал Др. С.Баттулга, БНСУ-ын Инха их сургуулийн Олон улс судлалын төвийн захирал Др. Ким Юйкон нар тус хоёр байгууллагын сургалт, судалгааны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар Харилцан ойлголцлын меморандумд гарын үсэг зурлаа.  Багш, оюутан солилцоо, хамтарсан төсөл хөтөлбөрүүд дээр үргэлжлүүлэн ажиллахаар ийнхүү тогтжээ.