8 их, дээд сургуулийг хамарсан ФИЛОСОФИЙН VI УЛСЫН ОЛИМПИАД боллоо

Share Button

ШУА-ийн Философийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Философи шашин судлалын тэнхим, Эмнести Интернэшнл олон улсын байгууллага хамтран 6 дахь жилдээ философийн хичээл судалж буй нийт оюутан залуучуудын дунд Философийн олимпиадыг тавдугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. IMG_0504

 Тус олимпиадад МУИС, МУБИС, СУИС, СЭЗДС, Тэнгэр дээд сургууль, БХИС, АШУҮИС-ийн нийт 8 баг өрсөлдсөнөөс нийт дүнгээр Тэргүүн  байранд СЭЗДС-ийн “Platinum” баг, Дэд байранд МУИС-ийн “Паралель” баг тус тус шалгарсан бол “Уран илтгэгч”-ээр МУИС-ийн “Foolsophist” багийн ахлагч М.Дөлгөөнбаяр, “Мэргэн санаа дэвшүүлэгч”-ээр МУИС-ийн  “Паралель” багийн ахлагч О.Борхүү нар тодорчээ. IMG_2239

philosophy

Хүний эрхийн асуудлыг философийн үүднээс эргэцүүлэн тунгаах, хангалттай үндэслэл дэвшүүлэх, илтгэх, дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлэх, жам ёсны эрхийн асуудал, уламжлалт болон орчин үеийн нийгэм дэх соёлын ялгаа, улс төр, эдийн засгийн бодлого нь шийдвэр хүний эрхтэй хэрхэн огтлолцож буйг анзаарч, хүний эрхийн мэдрэмжтэй асуудал дэвшүүлэх, бие даан шийдвэр гаргаж сургах зорилго дор ийнхүү болсон бөгөөд философийг түгээн дэлгэрүүлэх, оюутан залуус хүний эрхийн асуудалд нухацтай хандаж сурахад нөлөөлөх чухал ач холбогдолтой билээ.