ЭКОЛОГИЙН XIII ОЛИМПИАД боллоо

Share Button

МУИС-ХШУИС, БОНХАЖЯ, Экологи клубээс жил бүр зохион явуулдаг Экологийн XIII олимпиадыг “ЦЭВЭР АГААР БИДНИЙ ИРЭЭДҮЙ”  уриан дор  2015 оны тавдугаар сарын 09-ний өдөр МУИС дээр зохион явууллаа.1fds

Энэ удаагийн ЭКОЛОГИЙН XIII ОЛИМПИАД-д хамтран зохион байгуулагчаар БОНХАЖЯ, МУИС-ийн Экологи клуб, Экологийн боловсролын төв, МЗХолбоо Залуучуудын байгаль орчны хороо ажиллаж, ерөнхий ивээн тэтгэгчээр “Монголын Газарзүйн Нийгэмлэг, “Мон Газар Экологи” ХХК, Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Сургууль тус тус оролсон байна.

Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль , “Эко-Ази” Байгаль орчны дээд сургууль, Хүмүүнлэгийн Их Сургууль, Монголын Үндэсний Их сургуулийн нийт 63 оюутан оролцож мэдлэг оюунаа уралдуулж I, II шатыг багийн системээр явуулсан нь өмнөх жилийн олимпиадуудаас ялгарах онцлог нь байв. 

Шүүгчийн бүрэлдэхүүнд МУИС, ХШУИС-ийн багш доктор Ч.Сономдагва, Б.Ариунсанаа, МУБИСдоктор Х.Мөнхбаяр, МУИС, ШУС, БУС доктор Д.Нарангарвуу, ХААИС Ю.Хорлоо, Эко-Ази дээд сургуулиас  Э.Мөнхжаргал, Мон-Газар- Эко ХХК-ийн захирал Г.Болдбаяр нар ажиллажээ.

Олимпиадад оролцогч МУИС-ийн Экологийн Боловсролын Төвийн арын цэцэрлэгт 500 ширхэг мод, суулгац тарьж “ЦЭВЭР АГААР БИДНИЙ ИРЭЭДҮЙ” уриагаа баталгаажууллаа.gfdhdf

gfsgs

gfsgsjh

Экологийн XIII олимпиадын тэргүүн байранд МУИС-ШУС-БУС  Х.Лхагважав, Г.Баасансүрэн, Ө.Бямбасүрэн, дэд байранд МУИС-ХШУИС С.Уранчимэг, Б.Наран-Эрдэнэ, МУИС-ШУС М.Самдандорж, гутгаар байранд ХААИС Г.Цогцолмаа, Р.Булгансүрэн, Г.Амаржаргал, тусгай байранд МУИС-ХШУИС О.Тунгалаг, Э.Маралмаа, Б.Удвал нар тус тус амжилттай оролцлоо.hgfhgfhgf

hgfhgfh