NUM-Speaker Series “МУИС-ийн ЗАЛУУ эрдэмтдийн индэр”-ийн 4 дэх уулзалт болно

Share Button

МУИС-ийн захирлын санаачилгаар хэрэгжиж эхлээд буй NUM-Speaker Series-залуу эрдэмтдийн индэр хөтөлбөр энэ хичээлийн жилийг дуустал долоо хоног бүрийн Пүрэв гарагт уламжлал болон явагдах тул Бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн багш нар, судлаачид болон магистртант, докторантууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Хөтөлбөрийн зорилго:

Сүүлийн 5-6 жилд өндөр хөгжилтэй орнуудад докторын зэрэг хамгаалсан Монгол улсын их сургуулийн шилдэг залуу эрдэмтдийн диссертацийн ажлын чиглэл, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, багш нар хамтран салбар дундын судалгааг хөгжүүлэх, одоо суралцаж буй магистрант, докторант оюутнуудад сүүлийн үеийн судалгааны арга зүйн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

СНА-ны Авай цахим сургалтын төв цуврал лекцүүдийг дүрсжүүлж, цахим хичээлийн санг баяжуулах, МУИС-ийн цахим хуудас болон You Tube хуудсанд байршуулах юм.

NUM-SPEAKER SERIES-залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн ээлжит зочин

Байгалийн ухааны доктор Б.Баяржаргал (Ph.D)speaker series1