ОУ-ын онлайн мэдээллийн сан ARDI, AGORA, JStor-г МУИС-ийн дотоод сүлжээнээс ашиглах боломжтой боллоо

Share Button

МУИС-ийн Номын сан эрдэмтэн судлаачиддаа зориулан олон улсын онлайн мэдээллийн ARDI, AGORA болон JStor сангуудыг ашиглах эрх авсан бөгөөд эдгээр мэдээллийн сангуудыг хэрхэн ашиглах талаар сургалтыг амжилттай зохион байгууллаа.   IMG_3386

  • AGORA-2006 онд байгуулагдсан, 60 гаруй хэвлэлийн газрын 21,000  гаруй ном, сэтгүүл болон бусад нэмэлт материалыг үзэх боломжтой мэдээллийн сан юм.
  • ARDI-2009 онд байгуулагдсан, 17 хэвлэлийн газрын 20,000 гаруй ном,  сэтгүүл болон судалгааны ажлыг үзэх боломжтой мэдээллийн сан юм.
  • JSTOR-1995 онд байгуулагдсан, 30,000 гаруй ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг үзэх боломжтой мэдээллийн сан юм

МУИС-ийн дотоод сүлжээнд холбогдсон ямар ч төхөөрөмжөөс хандан ашиглах боломжтой. Ингэхдээ МУИС-ийн утастай, утасгүй сүлжээг ашиглан  www.jstor.org, http://ardi.wipo.int,  www.fao.org/agora хаягууд руу хандаж тухайн харьяа сургуулийнхаа номын сангаас нэвтрэх нэр, нууц код авснаар дээрх мэдээллийн сангуудын арвин сан хөмрөгийг ашиглах боломжтой аж.

Тус сэдвийн хүрээнд урилгаар Математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Ш.Даваадулам “Эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн чансааг хэрхэн тогтоодог вэ?” сэдвээр илтгэл тавьж эрдэмтэн судлаачдын асуултад нээлттэйгээр хариулав.  IMG_3331

Нэмж мэдээлэл өгөхөд 1993-2014 оны байдлаар монголын судлаачдын ТР индекстэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн нийт өгүүллийн тоог байгууллагаар нь авч үзвэл:

Screenshot 2015-05-27 12.16.52