МУИС болон Австрийн Грац Их сургуулийн хамтарсан симпозиум боллоо

Share Button

Монгол дахь Австрийн өдрүүдийн хүрээнд Австрийн Грац Их сургууль, МУИС-ийн ХШУИС-ийн Ц.Дашийн нэрэмжит Биоорганик хими, Фармакогнозын лаборатори хоорондын хамтран зохион байгуулсан „Aspects of Traditional Medicines and Possibilities of their Future Development“ сэдэвт симпозиум амжилттай болж өнгөрлөө. IMG_3406

Тус симпозиумд Eurasia-Pacific Uninet-ийн захирал Профессор Wolf-Dieter Rausch тэргүүтэй Австри, Монгол, Оросын эрдэмтэд уламжлалт анагаах ухааны тулгамдсан асуудлууд болон хэтийн төлөвийн талаар судалгааны сонирхолтой илтгэл хэлэлцүүлэн, харилцан мэдээлэл солилцжээ.IMG_3410

Грац Их сургуулийн Эм зүйн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн Профессор Adelheid Brantner уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг ургамлын гаралтай эмийн чанарыг баталгаажуулах орчин үеийн чиг хандлагын тухай илтгэл тавьсан нь зарим эмийн ургамлын зүйлүүдэд агуулагдаж буй эмт бодисыг ялгах, бүтцийг тодорхойлох, тухайн зүйлд агуулагдаж буй гол нэгдлүүдийг таних арга зүйг боловсруулах, ургамлын гаралтай эмэнд тавигдах чанарын шаардлагын тухай онцолж ярьсан нь судлаачдад уламжлалт анагаах ухааны талаарх шинэ мэдээлэл байлаа.