Төсөл хэрэгжүүлэх саналын урилга

Share Button

МУИС-ийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 27–ны өдрийн А/376 дугаар тушаалаар батлагдсан “СУДАЛГААГ ДЭМЖИХ ЖИЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТҮР ЖУРАМ”-ын хүрээнд залуу судлаач багш нарыг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг дээшлүүлэх, аж үйлдвэр – их сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор

А.Залуу судлаачдын багт грант олгох

Б.Өндөр түвшний судалгааны үр дүнг нийгэм, эдийн засгийн эргэлтэнд оруулах судалгааны төслийг нээлттэй зарлаж байна. 

Профессор, багш, судлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Төсөл хэрэгжүүлэх саналаа 2015 оны 7 дугаар сарын 1-ний дотор багтаан доорх хаягаар ирүүлнэ үү.

Төслийн урилга ”СУДАЛГААГ ДЭМЖИХ ЖИЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТҮР ЖУРАМ”-аар санхүүжилт авч, гэрээ байгуулан ажиллаж байгаа судлаач багш нарт хамаарахгүй.  Хүснэгтийг татах    

МУИС-ийн хичээлийн I байр, 208 тоот өрөө.

Утас: 77307730 /1140,1141/, Гар утас: 99857713

Цахим шуудангийн хаяг: research@num.edu.mn

muis-logo

Page2 Page3