Сансар судлалын чиглэлээр онлайн сургалт явуулна

Share Button

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны олон улсын байгуллагын төвөөс гишүүн орнууд (Монгол, Хятад, Бангладеш, Пакистан, Иран, Турк, Перу, Тайланд)-тайгаа хамтран онлайн 2 болон 3-р сургалтыг зохион байгуулах гэж буйг дуулгахад таатай байна. Тус байгууллагын салбар сургалтын төв нь МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн харьяанд 2013 онд байгуулагдсан бөгөөд Хиймэл дагуул, Сансрын технологи, Зайнаас тандан судлал, Гамшиг судлал (Хуурайшил, үер, ус, цас зуд, газар хөдлөл, салхи шуурга, цаг уур гэх мэт) чиглэлээр сургалт, хурлуудыг зохион байгуулахаар сургалтын тусгай эрхийг хүлээн авсан билээ.

Тус II  болон III онлайн сургалтыг 2015 оны зургадугаар сарын 24, 25-ны өдрүүдэд МУИС-ийн хичээлийн 7-р байр (хуучнаар Худалдаа, Үйлдвэрлэлийн дээд сургуулийн байрбуюу Сантис төвийн хажууд)-ны 407 буюу АНДСХАБ-ийн боловсрол, сургалтын төвд 14 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Лхагва гарагийн хоёр дахь сургалтад Dr. ZhangJiwu “Telemedicine based on the Space Technology”, пүрэв гарагийн гурав дахь сургалтад Dr. Yin Ling, Dr. Xu Chunying “The current situation of telemedicine in China and Strategy of one road one belt” сэдвүүдийн хүрээнд илтгэл тавигдахаас гадна гишүүн 8 орноос өөрсдийн орны туршлага, судлагдахууны талаар илтгэлүүд тавигдах болно.

Иймээс сансар судлалын чиглэлийн хүрээнд ажиллаж буй судлаач, багш, оюутан залуус нарыг хүрэлцэн ирж суухыг урьж байна.

 МУИС, ШУС, Газарзүйн тэнхим

APSCO Education and Training Center