“Стохастик анализ ба түүний хэрэглээ” сэдэвт олон улсын сургалт явагдана

Share Button

cimpa1 (1) Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Математикийн тэнхимээс “Стохастик анализ ба түүний хэрэглээ” сэдэвт олон улсын сургалтыг математик, эдийн засаг, банк, санхүү, биологи, геологийн чиглэлээр суралцаж буй ахисан түвшний оюутнууд болон багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулан 2015 оны долдугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү 2 долоо хоногийн олон улсын судалгааны сургалтыг ХБНГУ, Швейцар, Англи, Франц, Мексик, Норвеги улсын нэр хүндтэй их сургуулийн профессорууд стохастик анализ ба түүний хэрэглээ сэдвийн хүрээнд лекц уншина. Сургалтын багш нарын танилцуулга болон бусад холбогдох мэдээлэлтэй http://smcs.num.edu.mn/saam2015/    вэб хуудаснаас танилцна уу. 

Бүртгэлийг  2015 оны 6 дугаар сарын 24-өөс 7 дугаар сарын 10 хүртэл

tumk_ii@yahoo.com, tsogzolmaa@smcs.num.edu.mn  мэйл хаягуудаар авна. 

Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу.

Утас: 96066853, 98103003, 88019827, 99196039