Голландын Хронингений их сургуульд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр докторын зэргийн сургалтад хамрагдана уу

Share Button

5fb8336ce4Хронигений их сургууль (University of Groningen) http://www.rug.nl/?lang=en нь МУИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд энэүү гэрээ нь МУИС-аас докторын зэргийн сургалтад нэг хүнийг сургалтын төрийн сангийн санхүүжилтээр http://www.meds.gov.mn/top2015 сургах нөхцөлтэй юм. Гэрээний дагуу давуу эрх бүхий чиглэлүүд нь мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, нано инженерчлэл, биотехнологи боловч зөвхөн энэ чиглэлүүдээр хязгаарлагдахгүй гэдгийг анхаарна уу. 

Төрийн сангийн санхүүжилтээр ХИС-ийн докторын сургалтад хамрагдах сонирхолтой багш, судлаач, оюутан та бүхнийг доор дурдсан материалыг англи хэл дээр бүрдүүлэн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст 2015 оны долдугаар сарын 24-ний дотор авчирна уу. Үүнд:

  1. СV буюу товч намтар (судалгааны чиглэлийн талаарх мэдээллийг багтаана)
  2. МУИС-ийн багш эсвэл докторын оюутан гэдгийг тодорхойлсон захиа
  3. Магистрын зэргийн дипломын хуулбар, дүнгийн тодорхойлолтын хамт
  4. 1-2 тодорхойлох захидал (Reference letter)
  5. Англи хэлний түвшинг илтгэх IELTS, TOEFL-ийн оноо эсвэл хэлний курсийн сертификат

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт доорх дарааллаар явагдана:

  1. МУИС-аас өргөдөл мэдүүлэгчдийн материалыг ХИС руу илгээнэ
  2. ХИС-ийн зүгээс өргөдөл мэдүүлэгчидтэй ярилцлага хийнэ
  3. ХИС тэнцсэн өргөдөл мэдүүлэгчийг мэдээлнэ
  4. Тэнцсэн өргөдөл мэдүүлэгч сургалтын төрийн санд материалаа мэдүүлнэ
  5. Сургалтын төрийн сангаас ХИС руу тэнцэгчийн сургалтын төлбөрийг шилжүүлнэ
  6. ХИС тэнцэгчид сар бүр стипенд олгоно
  7. ХИС амьдрах байрны төлбөрийг тэнцэгчид нэмж олгоно  

Та бүхэн лавлах зүйлээ  int_rel@num.edu.mn хаягаар болон 317050 утсаар холбогдон асууна уу.

ГХХАХ