APSCO-аас зохион байгуулдаг 2, 3-р сургалт амжилттай болж өнгөрлөө

Share Button

Хятадын Бээжин хотод төвтэй Ази, Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны Олон улсын Байгууллага /APSCO/-аас гишүүн орнууддаа зохион байгуулдаг сургалт 2015 оны зургадугаар сарын 24-ний өдөр “Telemedicine based on the Space Technology”, маргааш нь буюу 25-ны өдөр “The current situation of telemedicine in China and the strategy of one road one belt” сэдвийн хүрээнд онлайн сургалтыг хичээлийн 7-р байрны 407 тоот сургалтын өрөөнд амжилттай зохион байгууллаа. Сургалтад гишүүн 5 орны /Монгол, Бангладеш, Иран, Пакистан, Тайланд/ Теле-медицин хөгжлийн үндэс, туршлагын талаар санал бодол, ойлголтуудыг хүргэсэн байна. БНХАУ-ын Ганжоу мужид 2015 оны 11 сард зохиогдох APSCO-ийн Олон улсын 7-р Симпозиумын урьдчилсан хэлэлцүүлэгийн нэг хэлбэр нь энэ аж.

Screenshot 2015-07-03 15.01.25

Screenshot 2015-07-03 15.02.32Сургалтад хэлэлцэгдсэн илтгэлийг эндээс татаж авах боломжтой: http://www.apsco.intonline training.rar

APSCO-ийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар аваарай. www.apsco.int

Манай энэ удаагийн II болон III сургалтанд Эрүүл Мэнд, Спортын яамны харьяа Эрүүл мэнд хөгжлийн төвийн мэргэжилтнүүд оролцсон нь уг сургалтын ач холбогдол, үр дүнгийн нэгэн илэрхийлэл боллоо. Хүрэлцэн ирж оролцсон та бүхэнд цаашдын тань ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Сургалтын зохион байгуулахад байнгын хамтран ажиллаж тусалж дэмжин ажилладаг ЗГ-ын тохируулагч агентлаг МТШХХГ-ын хамт олонд баярлан талархсанаа илэрхийлье.

Сургалттай холбоотой нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл byambakhuu@num.edu.mn хаягаар холбогдох боломжтой. 

ШУС-ийн Газарзүйн тэнхим
APSCO Education and Training Center