МУИС болон Миязакигийн их сургуультай байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Share Button

  МУИС-ийн профессорууд Монгол-Япон улсуудын Инженер, технологийн дээд боловсрол төслийн хүрээнд хамтарсан судалгааг эхлүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, судалгааны сэдэвт багтах 6 дэд сэдвийн Япон талын тэргүүлэх профессоруудтай биечлэн уулзаж, судалгааны дэд сэдвүүдийг танилцуулах, Япон улсад мэргэжил дээшлүүлэх багш, судлаачдыг танилцуулах зорилгоор 2015 оны зургадугаар сарын 30 өдрөөс 2015 оны долдугаар сарын 10 өдөр хүртэл нийт 10 хоногийн хугацаанд Япон улсын Миязаки, Кобэ, Каназава, Нагоягийн их сургуулиудад ажиллаад ирлээ. МУИС-аас сургалт-судалгааны тэргүүлэх 4 чиглэл тодорхойлсны нэг нь “Дэвшилтэт материалын судалгаа” бөгөөд түүн дотор “Монгол орны эрдэс материалд тулгуурласан хүрээлэн буй орчны инженерчлэл, цемент бэхжүүлэгч, хөвүүлэн баяжуулагчийн судалгаа” сэдэв багтах аж. 

  Судалгааны төслийн ерөнхий болон дэд санамж бичигт Монгол улсыг төлөөлж МУИС-ийн профессор О.Алтансүх, профессор Б.Очирхуяг нар, Япон улсыг төлөөлж Миязакигийн их сургуулийн профессор Коичиро Шиомори нар гарын үсэг зурав. Мөн энэ оны 10-р сард Япон улсад нэг судлаачийг зэргийн сургалтад хамруулахаар харилцан тохиролцсон байна. Энэ айлчлалын үр дүн цаашид үргэлжлэх бөгөөд энэ ондоо багтаж судалгааны хүрээний дэд сэдвүүдийн санамж бичгүүдэд Монгол-Япон талуудын тэргүүлэх профессорууд гарын үсэг зурах болно. 

20150703_154718

МУИС болон Миязакигийн их сургуулийн хооронд J11A15 судалгааны сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь 

20150705_085245

Кобэгийн их сургуулийн профессорт судалгааны төслөө танилцуулж байгаа нь 

20150706_120343Каназавагийн их сургуулийн уулзалтын дараа