МУИС-ийн 4 оюутан Алтангадас сангийн тэтгэлэг гардлаа

Share Button

11872760_929816517083607_505185307_n2015 оны наймдугаар сарын 12-ны өдөр Солонгос-Монголын хамтын ажиллагааны форум Алтангадас сангийн үүсгэн байгуулагч Жонг Жанг Сон-ы нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Өнгөрсөн 9 жилийн турш Алтангадас сан нь МУИС-ийн сурлага, авьяас, идэвх зүтгэлээрээ шалгарсан бакалавр, магистр, докторын түвшний оюутнуудад олгодог байсан бол энэ жилээс бүх их дээд сургуулийг хамруулах болжээ. МУИС-ийн оюутан Ц.Алтаншагай, Г.Болорсувд, О.Оюунгэрэл, Б.Баярхүү нар тэтгэлэг хүртсэн 25 оюутны тоонд багтаж ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн, тус сантай хамтран ажилладаг УИХ-ын гишүүд болон бусад хүндэт зочдоос гардан авлаа.

11868713_929816500416942_1172821571_n

11880479_929816513750274_198929854_n

Тэтгэлгийн эзэд

Page1