МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэж байна.

МИУС-энэ-7-хонгт111111111

Сөүл хотын дарга Пак Вон Сүн-д МУИС-ийн “Хүндэт доктор” цол олголоо

Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд   нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак  Вон Сүн тэргүүтэй 110 гаруй  төлөөлөгч Улаанбаатар хотноо  айлчилж байна. Айлчлалын хүрээнд Сөүл хотын дарга Пак Вон Сүн болон төлөөлөгчдийг МУИС-ийн удирдлагууд хүлээн авч  Сөүл хотын дарга Пак Вон Сүнд МУИС-ийн “Хүндэт доктор” цолыг гардуулан өглөө. http://news.num.edu.mn/?p=28359

“Намрын өнгө-2015” танин мэдэхүйн өдөрлөг амжилттай боллоо

МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс (ЭБТ) жил бүрийн 9 сард “Байгаль-Эх лицей” ахлах сургуульд (БЭЛАС) шинээр элссэн суралцагчдад зориулж “Байгаль орчны боловсролыг байгальд нь” уриатай танин мэдэхүйн уламжлалт өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн “Намрын өнгө-2015” өдөрлөг 9 сарын 19-нд Богд-Уулын аманд амжилттай зохион байгуулагдав. Уг өдөрлөгт БЭЛАС-ийн 150 гаруй суралцагч, багш нарын хамт оролцлоо.  http://news.num.edu.mn/?p=28249

“Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 2-р хурал боллоо

Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засгийн хямралтай холбоотой орлогоо өсгөх зорилгоор, алт болон бусад эрдэс баялгийн олборлолт, ашиглалтыг нэмэгдүүлэх, ард иргэд амьдралын эх үүсвэр болгох шалтгаанаар байгалийн нөхцөл, нөөцийн ашиглалт хамгаалалтанд онцгой анхаарал тавих шаардлага гарч байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын өсөлт, түүнээс улбаалсан байгалийн нөөцийн хомсдол, доройтол нь дэлхий нийтийг түгшээсэн асуудал болоод байна. http://news.num.edu.mn/?p=28459  

Шимон Перес: Чи өөрөө цэвэр, цэвэр улс төрийг хүсэж байгаа бол гарч цэвэр улс төрөө хий

 Хүн төрөлхтний түүхэнд өнө эртний буурал түүхтэй атлаа өөрийн газар нутаг үгүй улс үндэстэн, өргөн уудам газар нутагтай атлаа түүх шастир нь төдий л арвин зузаан бус улс үндэстэн байдаг. Тийм их өнө эртний түүхтэй орны нэг нь Израйль билээ. Шавар намаг, элсэн цөл, хад чулуун дунд ямар ч баялаггүй “алга дарамхан” газар чухам агуу их мөрөөдлийн хүчээр, эрдэм оюуны хүчээр, баатарлаг эр зоригийн хүчээр хүчирхэг Израйлийг хэдэн аравхан жилийн дотор бүтээж босгосон нь үнэнхүү гайхамшиг.

Буурал түүхээ дурсан санагалзаж, хий хоосон бахархаж суусангүй, харин агуу ихийг, алс хэтийг мөрөөдөж, том мөрөөдсөний хүчээр тийнхүү өндийн боссон буй заа. Бид бас өнгөрсөн түүх, өнийн дурсамж хийгээд өнөөгийн, алс ирээдүйн хүсэл мөрөөдлөө цэгнэж нэг үзэхсэн. Өнгөрсөнд ирээдүй, итгэл найдвар аль алин нь байхгүй” гэж Шимон Перес хэлжээ. http://news.num.edu.mn/?p=28393

Докторын сургалтанд суралцаж буй МУИС-ийн багшийн тэтгэлэг

Тэтгэлгийг докторын сургалтанд элсэж, суралцвал зохих хугацаандаа тасралтгүй суралцаж, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг судалж, судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцож, диссертацийн судалгаагаа хийж буй суралцагчид нэг удаа олгох бөгөөд сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр, шууд бусаар олгоно. Энэ журам гарахаас өмнө төлөгдсөн сургалтын төлбөрийг нөхөн хөнгөлөхгүй. Журмыг эндээс үзнэ үү.  http://news.num.edu.mn/?p=28326

Австрийн эрдэмтэн Ernst Mach-ийн нэрэмжит тэтгэлэг

The Ernst Mach Grants are named after the famous Austrian physicist and philosopher Ernst Mach (1838-1916). It consists of two sub-programmes, theErnst Mach Grant worldwide and the Ernst Mach Grant for studying at an Austrian University of Applied Sciences (“Fachhochschule”).

Both are financed by the Austrian Federal Ministry of Education and Science (BMWF). Applications have to be submitted online and then a board of representatives of the BMWF and the OeAD awards the Ernst Mach Grants based on the results of the assessment procedure. The duration of the grants vary according to the regulations of the sub-programmes. http://news.num.edu.mn/?p=28378