МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэж байна.

muis 7 honog

“SPRINGER” сэтгүүлийг нэг жилийн хугацаанд чөлөөтэй унших эрх нээгдлээ

МУИС-ийн эрдэмтэн, судлаач багш, оюутан нар IP (МУИС) хаягаараа  http://link.springer.com/  сэтгүүлийг нэг жилийн хугацаанд чөлөөтэй унших эрхтэй боллоо. http://news.num.edu.mn/?p=29005

ХБНГУ-ын Археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа

Монгол улсад төрийн айлчлал хийж буй ХБНГУ-ын ерөнхийлөгч Иоахим Гаукын айлчлалын бүрэлдэхүүнд орж Монгол улсад айлчилж байгаа Германы археологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч хатагтай профессор доктор Фрийдерике Флесс болон Германы томоохон судалгааны хүрээлэнгүүдийг өөртөө нэгтгэсэн Leibnitz Gemeinschaft-ийн ерөнхийлөгч ноён доктор Матиас Клайнер нарын зэрэг төлөөлөгчид  2015 оны 10 дугаар сар 15-ны өдөр МУИС-д зочилж хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. http://news.num.edu.mn/?p=29095

Хүний хөгжлийн тулгуур болсон багш нар баяраа тэмдэглэлээ

Дэлхийн багш нарын 21 дэх болон Монголын багш нарын 49 дэх баярын өдрийг МУИС, түүний салбар сургуулиудын багш, ажилтан, албан хаагчид энэ сарын 9-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Эл өдөр эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид маань ажлынхаа үр шимийг хүртэж, үнэлүүлж, алдар гавьяагаа цоллуулан, их сургуулийнхаа түүхэн замналд шинэхэн хуудас нэмсэн дурсгалтай сайхан өдөр болсоныг дурьдан хэлэх нь зүйн хэрэг бизээ. http://news.num.edu.mn/?p=28932

Газарзүйн салбарын мэргэжил сурталчлах өдөрлөг амжилттай боллоо

Өдөрлөгийг МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Газарзүйн тэнхмийн Газарзүй-Байгаль шинжлэлийн багшийн 4-р ангийн дадлага хийж буй оюутнууд болон тус мэргэжлийн багш нар удирдан зохион байгуулсан байна. http://news.num.edu.mn/?p=28959

Доктор Ч.Буян NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа

МУИС-ийн багш нар болон докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн  зочноор МУИС-БУС-ийн Химийн тэнхимийн багш, доктор Ч.Буян оролцлоо. http://news.num.edu.mn/?p=29110

Дэд профессор Eric Werker-ийн илтгэл /видео/

NUM-Speaker Series-МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн зочин Харвардын бизнесийн сургуулийн дэд профессор Eric Werker-ийн  “Frontier Economies and Private Sector Development” сэдвээр уншсан илтгэлийг та бүхэнд бүрэн эхээр нь https://www.youtube.com/watch?v=qbxX9VhKxhc хүргэж байна. http://news.num.edu.mn/?p=29067

Donation Voucher for Public Administration Department

October 20th, 2015, subsequent to the NUM Leadership Conference- capacity Development for Transformation, the Department for Public Administration, School of International Relations and Public Administration of the National University of Mongolia (NUM)  http://news.num.edu.mn/?p=29071

МУИС-ийн шатарчид багаараа “Азийн оюутны аварга”-д оролцоно

Монголын оюутны спортын Универсиад 2015 наадмын шатрын төрөлд МУИС-ийн баг тамирчид тэргүүлж, БНХАУ-ын Бээжин хотод 2015 оны 10 дугаар сарын 18-25-ны хооронд болох АЗИЙН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД Монгол улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон билээ. http://news.num.edu.mn/?p=29074

UB IMPULSE-7 WITH PROF.DR. DR. H.C. MULT. JOHANN LOEHN

For the seventh edition of UB Impulse, on 12 October 2015, the School of International Relations and Public Administration welcomed Prof Dr. Dr. h.c. mult. Johann Loehn in cooperation with the Integrated Mineral Resource Initiative of the `Deutsche Gesellschaft fuer Internationale Zusammenarbeit’ (GIZ) to the National University of Mongolia (NUM). http://news.num.edu.mn/?p=29048

Намрын Спартакиад 2015 амжилттай үргэлжилж байна

Намрын Спартакиад 2015 спортын наадам 9 сарын 12-с 10 сарын 24-ны хооронд спортын 5 төрлөөр үргэлжилж байна.  http://news.num.edu.mn/?p=29021  http://news.num.edu.mn/?p=29059

Докторын зэрэг хамгаална

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн докторант Энхнарангийн Уянга “Устөрөгчит энергийн үүсгүүрт ашиглах Pt/NbxTi1-xO2 нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдвээр Физикийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. http://news.num.edu.mn/?p=28930