МУИС энэ долоо хоногт

Share Button

МУИС нь энэ долоо хоногт болсон үйл явдлын хураангуйг нийтлэж байна. Өнгөрч буй долоо хоногт  МУИС-д томоохон хэмжээний уулзалт болох DIES төслийн хэрэгжилтийн үйл явц, тайлан хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө.  DIES хөтөлбөрийн хүрээнд  МУИС, ХБНГУ-ын Халлегийн Мартин Лютерийн их сургууль, БНСУ-ын Ханбатын их сургуультай хамтран “Research and Technology Transfer – Building up a Technology Transfer Centre at the National University of Mongolia” төслийг 4 дэд зорилттойгоор  2014-2017 оны хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

МУИС 2016-2024 оны стратегийн төлөвлөгөөндөө судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, судалгааны түвшинг дэлхийн жишигт нийцүүлэхээр тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, судалгааны их сургууль болон хөгжих зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд “МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журам”-ын дагуу 2016 онд нийт батлагдсан  341 сая төгрөгийн санхүүжилтээс нийгэм, хүмүүнлэгийн чиглэлүүд түлхүү дэмжигдсэн байна.

2

Монгол Улсын Их Сургууль 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт орон даяар 2016 оны 4 дүгээр сарын 25-аас 06 дугаар сарын 30-ны 18.00 цаг хүртэл онлайн хэлбэрээр  http://burtgel.num.edu.mn/ явагдаж байгаа тул элсэгч та амжиж бүртгүүлээрэй.

элсэлт

МУИС-д хэрэгжиж байгаа DIES төслийн явцын уулзалт боллоо http://news.num.edu.mn/?p=35299

МУИС-ийн профессорын суурь зардал, өндөр түвшний судалгаа, залуу судлаачдын багийн санхүүжилт

http://news.num.edu.mn/?p=35279

МУИС элсэлтийн бүртгэл 6 дугаар сарын 30-ны 18.00 цагт дуусна

 http://news.num.edu.mn/?p=35335

“Олон улсын харилцаа” сэтгүүлийн монгол хэл дээрх цуврал дугаарт хэвлэгдэх материалыг хүлээн авч байна

http://news.num.edu.mn/?p=35374