МУИС энэ долоо хоногт

Share Button

МУИС  нь энэ  долоо хоногт болсон үйл явдлын хураангуй тойм мэдээллийг уншигч та бүхэндээ нийтлэн хүргэж байна.

МУИС-ийн Оюутан Монголын ирээдүй

Монгол Улсын Их Сургууль 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт орон даяар 06 дугаар сарын 30-ны 18.00 цаг хүртэл онлайн хэлбэрээр  http://burtgel.num.edu.mn/ явагдаж байгаа тул элсэгч та амжиж бүртгүүлээрэй.

МУИС нь 2016-2017 оны хичээлийн жилд

  • Шинжлэх ухааны сургууль
  • Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
  • Завхан сургууль
  • Орхон сургууль гэсэн 7 бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.

ЭЛСЭГЧ Та МУИС-д элсэн суралцсанаар:

Тодорхой нэг хөтөлбөр /мэргэжил/-д бус сонирхож буй хөтөлбөр /мэргэжил/ нь харьяалагдах бүрэлдэхүүн сургууль /салбарт/ элсэх давуу талтай бол ЭЛСЭГЧ МУИС-ийн ерөнхий суурь хичээлээс чөлөөтэй сонгон суралцаж сургалтын чанар амжилтаар хүссэн мэргэжлээ журмын дагуу сонгох боломжтой.

Мөн Суурь шалгалт нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ болон улсын олимпиадад эхний байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлж өгөх бөгөөд үндэсний болон МУИС-ийн олон улсын байгууллага, гадаад дотоод, засгийн газрын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, сургалтын таанай орчин нөхцөл боломжыг МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА.

Сонордуулга:

МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн Магистр, докторын хөтөлбөрийн элсэлт 2016 оны 07 дугаар сарын 01-нд эхлэхээр боллоо.

МУИС-ийн Сургалтын Нэгдсэн Алба

38

ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн “Сэргээгдэх эрчим хүч, нарны энергийн технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдвийн хүрээнд, Японы Аж Үйлдвэрийн Дэвшилтэт Технологийн Институт, Фүкүшима СЭХ-ний хүрээлэнгийн судлаач Отани Кэнжи (VS, Kenji OTANI, Fukushima Renewable Energy Institute (FREA), National Institute of Advanced Industrial Science and Technology, AIST) нь МУИС-ын урилгаар Монголд 5 хоног ажиллаад буцлаа.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “ЭРХ ЗҮЙ, NUM LAW REVIEW” шинэ дугаар буюу 33, 34 дэх цуврал худалдаанд гарлаа.

Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс санаачлан БСШУЯ, Монголын ШУА-ийн идэвхтэй дэмжлэг, МИДСК, ШУТИС, МУБИС-ийн зохион байгуулалтын оролцоотойгоор  “Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг сайжруулах зарим асуудал” сэдэвт симпозиумыг 2016 оны 6-р сарын 8-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор дамжуулан уншина уу. 

Монгол Улсын Их Сургуульд элсэн суралцахыг урьж байна http://news.num.edu.mn/?p=35725

МУИС-ХШУИС ба AIST/FREA-ын хамтарсан судалгаа эхлүүлж байна http://news.num.edu.mn/?p=35755

МУИС-ийн нийт багш, ажилтнуудын анхааралд  http://news.num.edu.mn/?p=35765

ХЗС: “ЭРХ ЗҮЙ, NUM LAW REVIEW”-ийн шинэ дугаар худалдаанд гарлаа http://news.num.edu.mn/?p=35768

“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМЫН ЗӨВЛӨМЖ http://news.num.edu.mn/?p=35777