Мэдээллийн тэнцвэртэй байдлыг ханган ажиллана уу

Share Button

2017 оны 01 дүгээр сарын 31-нд МУИС-ийн нийтлэг үйлчилгээний суурь төлбөрийн талаар Үндэсний аудитын газрын шинжээчийн албан шаардлагатай холбогдуулан санал боловсруулж, Үндэсний аудитын газартай хэлэлцэж, зөвшилцөх ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн дэд дарга Д.Эрдэнэчимэгээр ахлуулан байгуулсан, ажлын хэсэг 3 удаа хуралдаж дараах мэдээллүүдийг оюутнуудад өгч санал солилцлоо.

Үүнд:

  • МУИС-ийн төсвийн орлого, зардлын бүрдэл /хэрхэн төлөвлөж зарцуулдаг тухай/
  • Нийтлэг үйлчилгээний суурь төлбөрийн тухай ойлголт /хэрхэн төлөвлөж зарцуулдаг тухай/
  • Суурь төлбөрөөс олсон орлогын мэдээлэл
  • 2015, 2016 оны МУИС-ийн нэгдсэн төсвийн зардал задаргаа
  • 2017 оны төсвийн төсөл, Оюутны үйлчилгээний зардлын жагсаалтыг задаргаагаар танилцуулж нийтлэг үйлчилгээний суурь төлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэв.

Уг ажлын хэсэгт МУИС-ийн оюутны холбооны тэргүүн оролцож буй бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн МУИС нь Удирдах зөвлөл хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу суурь төлбөрийн асуудлаар шийдвэр гаргах юм.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл нийтлэгдэх болсон тул МУИС-ийн NUM.EDU.MN  цахим хуудсанд гаргасан албан мэдээлэл болоод албаны эх сурвалжаас мэдээлэл авч оюутан болон олон нийтэд тэнцвэртэй мэдээллийг нийтлэн хүргэнэ үү.

МУИС-ийн захиргаа