Нүүр / Зарлал, Онцлох мэдээ, Тэргүүн мэдээ / Шилдэг илтгэлийн уралдаан зарлаж байна.

Шилдэг илтгэлийн уралдаан зарлаж байна.

Share Button

Их сургуулийн хотхоны олон улсын туршлага, МУИС-ийн хотхоныг байгуулахад  ашиглах боломж, арга зам” сэдвээр Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан зарлаж байна. Уралдааныг БСШУЯ-ны Их сургуулийн хотхоны ашиглалтын өмнөх захиргаатай МУИС хамтран зохион байгуулж байна. Уралдаантай холбоотой материалыг Эдийн засаг, хөгжлийн бодлогын дэд захирал Б.Даваасүрэнгээс лавлаж тодруулна уу?

Хавсралт 3

Байгалийн ухааны чиглэлийн их сургуулиудын кампусыг амжилттай байгуулсан олон улсын туршлага, түүнээс Монгол улсад хэрэгжүүлэх боломж, арга замын талаархи судалгааны бүтээл, илтгэл шалгаруулах уралдааны удирдамж

1. Уралдааны зорилго:

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 56, 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Их сургуулиудын хотхон байгуулах судалгааны болон бэлтгэл ажлыг БСШУЯ-ны Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа, МУИС хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын чиглэлд Монголын иргэн бүрийн болон чадварлаг багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан залуусын санал бодол, бүтээлч идэвхийг өрнүүлэхэд уг уралдааны зорилго чиглэнэ.

2. Уралдааны хугацаа:
2012 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл

3. Уралдаанд оролцох хүмүүс:

Монгол Улсын Их Сургуулийн багш оюутнууд, бүрэлдэхүүн сургуулиудын баг хамтлагаар оролцох боломжтой. Багийн гишүүдийн тоог хязгаарлахгүй.

4. Уралдааны сэдэв:

Их сургуулиудын хотхоныг Байгалийн ухааны чиглэлээр  амжилттай байгуулсан олон улсын туршлага, түүнийг Монгол улсад хэрэгжүүлэх боломж, арга зам”

5. Уралдаанд ирүүлэх материал, хугацаа:

-           Уралдаанд ирүүлэх материалыг А4 хэмжээтэйгээр хэвлэмэл байдлаар болон File-аар тус тус нэг хувийг МУИС-ийн  Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэнд болон Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Ч. Ганзоригт гэж хаяглан битүүмжилсэн байдлаар 2012 оны 03 дугаар сарын 01-нээс 2012 оны 03 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ.

-           Уралдаанд ирүүлсэн бүтээлийн хамт өөрийн бүрэн хаяг болон холбогдох утас, овог нэрийг тодорхой бичсэн байна.

6. Уралдааныг дүгнэх:


- 1 дүгээр байрын илтгэл, бүтээл – 1 / 1 сая төгрөг /
- 2 дугаар байрын илтгэл, бүтээл – 1 / 500 мянган төгрөг /
- 3 дугаар байрын илтгэл, бүтээл – 1 /250 мянган төгрөг/ зэрэг байруудыг тус тус эзлүүлнэ.

Уралдаанд ирүүлсэн материалуудыг МУИС-ийн хотхоны судалгааны ажилд 2 талаас хамтран ажиллаж байгаа Ажлын хэсэг шалгаруулна. Уралдаанд ирүүлсэн материалуудыг эмхэтгэн хэвлүүлэх ба Монгол улсад их сургуулиудын нэгдсэн хотхоны байгуулах төсөлд тусган хэрэгжүүлнэ.

Хавсралт 2

Нийгэм, Хүмүүнлэгийн чиглэлийн их сургуулиудын кампус байгуулсан олон улсын туршлага, түүнийг Монгол улсад хэрэгжүүлэх боломж, арга замын талаархи судалгааны бүтээл, илтгэл шалгаруулах уралдааны удирдамж

1. Уралдааны зорилго:

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 56, 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Их сургуулиудын хотхон байгуулах судалгааны болон бэлтгэл ажлыг БСШУЯ-ны Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа, МУИС хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын чиглэлд Монголын иргэн бүрийн болон чадварлаг багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан залуусын санал бодол, бүтээлч идэвхийг өрнүүлэхэд уг уралдааны зорилго чиглэнэ.

2. Уралдааны хугацаа:
2012 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл

3. Уралдаанд оролцох хүмүүс:


- Монгол Улсын Их сургуулийн багш оюутнууд, бүрэлдэхүүн сургуулийн баг хамтлагаар оролцох боломжтой, багийн гишүүдийн тоог хязгаарлахгүй.

Уралдааны сэдэв:

- “Их сургуулиудын хотхоныг нийгэм, хүмүүнлигийн ухааны чиглэлээр амжилттай байгуулсан олон улсын туршлага, түүнийг Монгол улсад хэрэгжүүлэх боломж, арга зам”

5. Уралдаанд ирүүлэх материал, хугацаа:

-           Уралдаанд ирүүлэх материалыг А4 хэмжээтэйгээр хэвлэмэл байдлаар болон File-аар тус тус нэг хувийг МУИС-ийн  Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэнд болон Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Ч. Ганзоригт гэж тус тус хаяглан битүүмжилсэн байдлаар 2012 оны 03 дугаар сарын 01-ээс 2012 оны 03 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ.

-           Уралдаанд ирүүлсэн бүтээлийн хамт өөрийн бүрэн хаяг болон холбогдох утас, овог нэрийг тодорхой бичсэн байна.

6. Уралдааныг дүгнэх:


- 1 дүгээр байрын илтгэл, бүтээл – 1 / 1 сая төгрөг /
- 2 дугаар байрын илтгэл, бүтээл – 1 / 500 мянган төгрөг /
- 3 дугаар байрын илтгэл, бүтээл – 1 /250 мянган төгрөг/ зэрэг байруудыг тус тус эзлүүлнэ.

Уралдаанд ирүүлсэн материалуудыг МУИС-ийн хотхоны судалгааны ажилд 2 талаас хамтран ажиллаж байгаа Ажлын хэсэг 3 дугаар сард зохион байгуулах эрдэм шинжилгээ, практикийн бага хурлын үеэр шалгаруулна. Уралдаанд ирүүлсэн материалуудыг эмхэтгэн хэвлүүлэх ба Их сургуулиудын нэгдсэн хотхоны байгуулах төсөлд тусган хэрэгжүүлнэ.

Хавсралт 1

 

“ МУИС-ийн эрдмийн хотхон / кампус / түүнийг байгуулах, олон улсын туршлагыг хэрэгжүүлэх боломж, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээ, практикийн бага хурлын удирдамж

  1. 1. Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 56, 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Их сургуулиудын хотхон байгуулах судалгааны болон бэлтгэл ажлыг БСШУЯ-ны Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа, МУИС хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү бүтээн байгуулалтын чиглэлд Монгол улсын иргэд болон их сургуулийн профессор, чадварлаг багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан залуусын санал бодол, бүтээлчи идэвхийг өрнүүлж, шинэлэг санаа бүхий эрдэм шинжилгээний бүтээл, төслүүдийг гаргах шаардлагатай байна.

Иймд эрдэм шинжилгээ, практикийн бага хурлыг БСШУЯ-ны их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа, Монгол улсын их сургууль хамтран зохион байгуулж байна.

  1. 2. Бага хурлын зохион байгуулалт:

Бага хурал нь нэгдсэн хуралдаан, байгалийн ухааны болон нийгэм, хүмүүнлигийн ухааны салбар хуралдаануудтай байна. Үүнээс гадна шилдэг эрдэм шинжилгээний илтгэл, түүний дагалдсан судалгааны ажлыг шалгаруулан, шагнал олгох ажлыг зохион байгуулна

Эрдэм шинжилгээ, практикийн баг хурлын оролцогчид ба хугацаа их сургуулийн хотхоны асуудлыг сонирхсон МУИС-ийн болон бусад судлаачид, мэргэжилтнүүдийг чөлөөтэй оролцуулна. Хурал 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 15-ны хооронд МУИС-ийн эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулагдана.

  1. 3. Зохион байгуулагчид БСШУЯ-ны ИСХАӨ Захиргаа, МУИС-ийн захиргаа

 

Copyright © 2009 МУИС. All rights reserved.