Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэгийг МУИС-ийн 30 оюутанд гардууллаа

Share Button

Японы Сүмитомо Корпораци үүсгэн байгуулагдсанаас хойш 100 жилийн ойтойгоо золгох гэж байна. Тус корпораци 1996 онд Азийн орнуудын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг дэмжих зорилгоор оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгожээ. Монгол Улсын тухайд Сүмитомо Корпораци МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгож эхлээд 22 дэх жилтэйгээ золгож байна.

Жил бүр Сүмитомо корпорацаас оюутнуудад тэтгэлэг гардуулан өгдөг бөгөөд дээрх арга хэмжээ өнөөдөр МУИС-ийн эрдмийн танхимд боллоо.  Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд  Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн Дэд захирал О.Мөнхбат, Сүмитомо Корпорацийн  Монгол дахь төлөөлөгч, Ерөнхий менежер Фүживара Хирото нар болоод албаны бусад хүмүүс байлцлаа.

Энэ хичээлийн жилд МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Сүмитомо корпорацийн нэрэмжит энэ удаагийн тэтгэлэгт бакалаврын 123 оюутан материал ирүүлснээс 11 оюутан шинээр сонгогдон, 19 оюутан үргэлжлүүлэн нийт 30 оюутан тэтгэлэг авахаар болоод байна.

Сүмитомо корпораци нь сонгогдсон оюутны сурлагын үзүүлэлтийг харгалзан тухайн оюутныг төгсөх хүртэл тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгодогоороо онцлогтой. Сонгон шалгаруулалтыг Улаанбаатар дахь Сүмитомо корпорацийн төлөөлөгчийн газар, МУИС-ийн оюутны алба хамтран зохион байгуулдаг.

Өнөөдрийн байдлаар сурлага сайтай боловч амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдэд олгодог уг тэтгэлгийг МУИС-иас давхардсан тоогоор 438 оюутан хүртээд байгаа юм.

СҮМИТОМО КОРПОРАЦИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ-ийн шинээр сонгогдсон оюутнуудын нэрс

код Овог нэр Сургууль Хөтөлбөр Түвшин Голч дүн
1. 1 О.Баянгаа ОУХНУС Ерөнхий суурь 1 3.8
2. 2b Б.Цэнд-Аюуш ОУХНУС Ерөнхий суурь 1 3.8
3. 11 О.Дамдиндулам ХЗС Эрх зүй 1 4
4 40 С.Батцэцэг БС Ерөнхий суурь 1 3.9
5. 46 Б.Лхагвадэлгэр БС Ерөнхий суурь 1 3.8
6. 102 Б.Энхмаа ШУС Ерөнхий суурь 1 3.8
7. 75 Д.Пүрэвнамжил ХШУИС Ерөнхий суурь 1 3.7
8. 119 О.Саранзул ШУС Ерөнхий суурь 1 3.4
9. 21 Б.Түшигжаргал ХЗС Эрх зүй 3 3.7
10. 51 Д.Оюунтунгалаг БС санхүү банк 3 3.6
11. 28 Б.Жамсрандорж ХЗС ОУ Эрх зүй 4 3.5