Ойн тогтвортой менежментийг хангахад хамтран ажиллана

Share Button

Өчигдөр МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, Финляндын Ойн судалгааны хүрээлэнгийн захирал Hannu Ratio,  ЗГХА Ойн газрын орлогч дарга Д.Болдмягмар,  Финляндын ойн судалгааны хүрээлэнгийн профессор Kari Melikanen, МУИС-ийн Ой судлалын тэнхимийн  эрхлэгч профессор Н.Баатарбилэг нар  “Ойн тогтвортой менежментийг хангахад судалгааны ажлын чадавхийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Финляндын Ойн Судлалын хүрээлэн(MELTA)”,  МУИС-ийн ББС-ийн Ой судлалын тэнхим, ЗГХА-ийн Ойн газар хамтран байгуулж буй энэхүү гурвалсан гэрээ нь ойг тарьж ургуулахаас эхлээд ашиглах хүртэлх бүх түвшинд  хэрэгжих юм. Төсөл энэ 6 дугаар сараас эхлэн гурван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Финляндын Засгийн газраас нийт 500,000 еврогийн санхүүжилтийг олгохоор болжээ.

“Ойн менежментийг хангахад боловсон хүчний хэрэгцээ шаардлагатай байгаа учраас тэдний чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллаж байгаа нь цагаа олсон чухал төсөл болж байна” гэж  Ой судлалын тэнхимийн  эрхлэгч профессор Н.Баатарбилэг хэллээ.