Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Захиргааны зөвлөлийн ээлжит хурлын шийдвэр

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. МУИС-ийн Шагнал урамшуулалын журам /Дэд захирал Ч.Ундрам/
  2. МУИС-ийн 75 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө /Дэд захирал Ч.Ундрам/
  3. Азийн их сургуулиудын чуулган /Дэд захирал Бал.Очирхуяг/
  4. МУИС-ийн 2014-2015, 2015-2016 оны хичээлийн жилийн мэргэжлийн хөтөлбөр сонголт, 2016-2017 оны хичээлийн жилийн хяналтын тооны санал /Дэд захирал Баян.Очирхуяг/
  5. Кувейт улсын үндэсний их сургуультай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, БНСУ-ын Зам тээврийн сургууль болон Японы Иватегийн Их сургуультай тус тус хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай /Дэд захирал Бал.Очирхуяг/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. МУИС-ийн Шагнал урамшуулалын нийтлэг журам гэж нэрлэн, гишүүдийн гаргасан саналыг тусган журмыг засварлан, захирлын тушаал гарган баталгаажуулах.
  2. МУИС-ийн 75 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөнд гаргасан саналыг тусган сайжруулж, 2017 оны 05-р сарын 16-ны өдрийн захиргааны хурлаар дахин танилцуулж, хэлэлцүүлэхийг Ч.Ундрамд даалгав.
  3. Азийн их дээд сургуулиудын форум зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар боллоо.
  4. Мэргэжил сонголтын хяналтын тоог бодитойгоор, байж болох саналыхаа тоонд бүрэлдэхүүн сургуулийн саналыг хуваарилсан саналынхаа хэмжээнд шийдье гэсэн зарчим дээр тохиролцон засварыг хийхээр боллоо.
  5. Японы Иватегийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар боллоо.
  6. БНСУ-ын Зам тээврийн их сургууль болон Кувейтын Үндэсний их сургуулиас тодруулга авахаар болж хойшлууллаа.