Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Захиргааны зөвлөлийн ээлжит хурлын шийдвэр

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. Математикийн хүрээлэнгийн үйл ажиллагааны тайлан, танилцуулга /Хүрээлэнгийн захирал Ү.Отгонбаяр/
  1. Цөмийн судалгааны төвийн үйл ажиллагааны тайлан, танилцуулга /Төвийн захирал Ц.Энхбат/
  1. МУИС-ийн Дүрмийн өөрчлөлтийн төсөл /Дэд захирал Ч.Ундрам/

ШИЙДВЭР :

  1. Математикийн хүрээлэнгийн сүүлийн нэг жилийн үйл ажиллагааны тайланг сонсож, хүрээлэнгийн захирал Ү.Отгонбаярыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.
  1. Цөмийн судалгааны төвийн захирал Ц.Энхбатад төвийн бодлого, үйл ажиллагаанд өөрчлөлт хийх, мөн актлах тоног төхөөрөмжийн асуудлаа холбогдох байгууллагад хандан зөвшөөрөл авч, 2017 оны 6-р сард Удирдах зөвлөлд оруулж хэлэлцүүлэх Актлах хөрөнгийн жагсаалтад оруулахыг үүрэг болголоо.
  2. Хүрээлэн төвийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх журмын төсөл боловсруулахыг МУИС-ийн баримт бичиг боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүн Бал.Очирхуяг захиралд үүрэг болголоо.
  3. МУИС-ийн Дүрмийн өөрчлөлтийн төсөлд захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил хангахыг Нэгдсэн ажлын хэсгийн ахлагч, дэд захирал Б.Очирхуяг,  Дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, дэд захирал Ч.Ундрам нарт үүрэг болголоо.