Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2017 оны 06-р сарын 06-ны өдрийн ээлжит хурлын шийдвэр

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. Биеийн тамирын тэнхмийн үйл ажиллагааны тайлан, танилцуулга /тэнхмийн эрхлэгч  Л.Эрдэнэпүрэв/
  2. МУИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилд элсүүлэх оюутны тоо /СНА-ны ахлах мэргэжилтэн Д.Болдбаатар/
  3. Докторын зэрэг хамгаалаагүй 12 жил болж байгаа багш нарын асуудал /Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б. Очирхуяг/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах,
  2. Заалны ашиглалтыг сайжруулж, бүрэлдэхүүн сургуулиудаас саналыг нь авч, заал ашиглах цагийн хуваарь гаргах,
  3. Биеийн тамирын хичээлийг /сагс, волеболь, шатар, дугуй гэх мэт/ клубын хэлбэрт шилжүүлэх санал боловсруулж, Захиргааны зөвлөлд танилцуулах,
  4. Биеийн тамирын тэнхмийн материаллаг баазыг бэхжүүлэх /фитнесийн өрөөг тохижуулах, душтэй болох/,
  5. 2017-2018 оны хичээлийн жилд МУИС-д элсүүлэх оюутны тоог Бүрэлдэхүүн сургуулиудаас ирүүлсэн саналын дагуу Сургалтын нэгдсэн албаны танилцуулснаар батлав.
  6. Докторын зэрэг хамгаалаагүй 12 жил болж байгаа багш нарын асуудалд Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган захирлын тушаал гарган шийдвэрлэхээр тогтов.