МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн төгсөгчид “Өргөө” амаржихад тоног төхөөрөмж бэлэглэлээ

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн төгсөх ангийн оюутнууд Өргөө амаржих газарт 8 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэж өглөө. Тус сургуулийн оюутнууд “Хонхны баяр”-аараа нийгэмд үр өгөөжтэй, эерэг дуу хоолойг түгээхээр, жил бүр уламжлал болгон Монгол Улсын эрүүл мэндийн энхийн манаанд зогссон эмч, эмнэлгийн байгууллагад тоног төхөөрөмж хандивлах үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Энэ удаад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг судалсаны үндсэн дээр Нийслэл хотод амаржиж буй эхчүүдийн 1/3-т нь үйлчилгээ үзүүлдэг “Өргөө” амаржих газарт шаардагатай байсан хүүхдийн мэс заслын зүсэлтийн каваляцийн аппарат болон эхо аппаратыг тус тус хандивлалаа. 

Нийт 7.5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаа бөгөөд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн төгсөгчид хонхны баярын зардлаа танан төхөөрөмж авах төсвийг бүрдүүлжээ. Сүүлийн жилүүдэд хонхны баяраараа үргүй зардал гаргадаг гэсэн нийгэмд тогтсон сэтгэхүйг халж бусад Их, Дээд сургуулийн оюутнуудыг баярын өдрөөрөө сайн үйлс хийхийг уриалан дуудах зорилготой аж.

Анх 2014 оны төгсөгчид санаачлан зохион байгуулж байсан бөгөөд энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. 

Өмнөх жилүүдэд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, II төрөх эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байсан юм