Монгол Улсын Их Сургуулийн элсэлтийн бүртгэл орон даяар эхэллээ

Share Button

Монгол Улсын Их Сургуульд элсэн суралцахыг урьж байна 

Монгол Улсын Их Сургууль 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт орон даяар 2017 оны 6 дугээр сарын 19-оос 07 дугаар сарын 03-ны 12.00 цаг хүртэл онлайн хэлбэрээр  http://burtgel.num.edu.mn/ явагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явагдах болсонтой холбогдуулан БСШУСЯ-наас өгсөн чиглэлийн дагуу МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2017 онд оюутан элсүүлэх үйл ажиллагаанд дараах өөрчлөлт орсон бөгөөд Үүнд.

  1. Орон нутгийн элсэлтийн бүртгэлийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагт хааж бүртгүүлэгчийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн/салбар сургуулиар гаргана.
  2. Орон нутагт элсэх эрх олгох үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагаас 07 дугаар сарын 02-ны өдрийн 20.00 цаг хүртэл явагдана.
  3. Орон нутгаас бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсоноос хойш 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна.
  4. Орон нутгийн элсэх эрх олгох үйл ажиллагаа амралтын өдрүүдэд явагдах тул элсэх эрх баталгаажуулах 1 багц цагийн төлбөрийг авахгүй.
  5. Улаанбаатар хотын элсэлтийн үйл ажиллагаа журмын дагуу явагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр элсэлт түр зогсоор болоод байна.

МУИС нь 2017-2018 оны хичээлийн жилд

  • Шинжлэх ухааны сургууль
  • Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
  • Завхан сургууль
  • Орхон сургууль гэсэн 7 бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.

 

 

ЭЛСЭГЧ Та МУИС-д элсэн суралцсанаар:

Тодорхой нэг хөтөлбөр /мэргэжил/-д бус сонирхож буй хөтөлбөр /мэргэжил/ нь харьяалагдах бүрэлдэхүүн сургууль /салбарт/ элсэх давуу талтай бол ЭЛСЭГЧ МУИС-ийн ерөнхий суурь хичээлээс чөлөөтэй сонгон суралцаж сургалтын чанар амжилтаар хүссэн мэргэжлээ журмын дагуу сонгох боломжтой.

Мөн Суурь шалгалт нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ болон улсын олимпиадад эхний байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлж өгөх бөгөөд үндэсний болон МУИС-ийн олон улсын байгууллага, гадаад дотоод, засгийн газрын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, сургалтын таанай орчин нөхцөл боломжыг МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА.

МУИС-ийн элсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг Та бүхэн дараах линкээр авч болно.

http://www.num.edu.mn/

http://burtgel.num.edu.mn/

https://www.facebook.com/MUIS1942/

https://twitter.com/num_edu

МУИС-ийн Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2017 онд оюутан элсүүлэх журам 

Татах (PDF, 3.88MB)