МУИС-ийн 72 дах удаагийн төгсөгчид хүндэтгэлийн баярын жагсаал хийнэ

Share Button

МУИС-ийн Эрдмийн баяр нь Монголын шинэ үеийн төлөөлөл болсон залуу мэргэжилтэн, дээд боловсролтой иргэнийг нийгэмд бэлтгэн нийлүүлж байгаа МУИС-ийн эрдэмтэн багш нар, хамт олон төгсөгчид, тэдний төрөл төрөгсөд, найз  нөхдийн баяр, бахархлын өдөр байдаг. Энэхүү өдөр нь Төгсөгчдийн хувьд төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙНХАА нэр хүндийг өргөх, эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсролоо зориулах итгэл үнэмшлийг төрүүлдгээрээ чухал ач холбогдолтой байдаг.

МУИС-ийн 72 дах удаагийн төгсөгчид сургуулийнхаа түүхт 75 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн баярын жагсаалыг 2017 оны 06 сарын 16-ны 09.00-10.00 цагийн хооронд их сургуулийнхаа гудамжаар хийхээр болоод байна.