Солонгосын Байгаль орчны яамны харьяа Биологийн нөөцийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Share Button

МУИС, Солонгосын Байгаль орчны Яамны харьяа Биологийн Нөөцийн Хүрээлэнтэй хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр буюу 2017 оны 06 сарын 14-ны өдөр байгууллаа.

ШУС-ийн Биологийн тэнхим, хуучнаар Биологи, биотехнологийн сургууль нь БНСУ-ын Биологийн Нөөцийн Хүрээлэнтэй 2011 онд Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурснаас эхлэн нягт хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр талууд хамтарсан судалгааг явуулж улмаар туршлага судлах, харилцан мэдээлэл солилцох, залуу судлаачдыг дэмжих, харилцан ажилтан солилцох, хамтарсан хурал зохион байгуулах, МУИС-ийн дэргэд хамтарсан судалгааны төв болох урт хугацааны судалгааны хээрийн лаборатори, халуун усны газар байгуулах зэрэг талууд дээр хамтран ажиллаж байна.

Татах (PDF, Unknown)