Шадар сайд МУИС-ийн эрдэмтэн багш нарт талархал илэрхийлэв

Share Button

Монгол Улс анхны хиймэл дагуулаа 2017 оны зургадугаар сарын 3-ны өдөр АНУ-ын НАСА-аас хөөргөсөн түүхэн үйл явдал болсон билээ. Уг хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол Улс дэлхийн 51 дэх хиймэл дагуултай орноор бүртгэгдсэн юм.

Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын анхны хиймэл дагуулы сансарт хөөргөх үйл явцад албан үүргийнхээ хүрээнд бодьтой тусламж, дэмжлэг үзүүлсэн гэж үнэлж буйгаа МУИС-ийн эрдэмтэн багш нарын төлөөлөл онцолж, тусгайлан талархал илэрхийллээ.

Тэрээр хиймэл дагуулыг бүтээхэд шаардлагатай байсан 140 сая төгрөгийг Улсын нөөцөөс гаргуулж, гацаанд ороод байсан ажлыг нь урагшлуулж өгсөн юм.