Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн
ээлжит хурлын шийдвэр

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

1. Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төвийн 2016-2017 оны тайлан, танилцуулга /ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхмийн ахлах багш, төвийн эрхлэгч М.Мөнхбат/
2. “Хот ба бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн”-гийн дүрмийн төсөл, танилцуулга /ШУС-ийн Газар зүйн тэнхмийн профессор Б.Чинбат/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

1-р асуудлын хувьд:
1. Монгол Улсын Их Сургуульд хүрээлэн, төв ажиллуулах журмын төслийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Захиргааны зөвлөлийн ээлжит хурлаар яаралтай хэлэлцүүлэхийг Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал /Б.Очирхуяг/-т үүрэг болгов.

2. Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төвийн үйл ажиллагааг хангалтгүй явагдаж байна гэж дүгнэв. Үүнтэй холбогдуулан МУИС-д хүрээлэн, төв ажиллуулах журам батлагдсаны дараа уг төвийг татан буулгах эсвэл үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах эсэх асуудлыг шийдвэрлэх,

2-р асуудлын хувьд:
1. “Хот ба бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн” байгуулахаар шийдвэрлэсүгэй.
2. “Хот ба бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн”-гийн дүрмийг МУИС-ийн дэргэд хүрээлэн, төв байгуулах нэгдсэн журам хүчин төгөлдөр болсны дараа батлахаар тогтов.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА