Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн
ээлжит хурлын шийдвэр

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

Монгол Улсын Их Сургуульд хүрээлэн, төв ажиллуулах нийтлэг журмын төслийн танилцуулга /Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

1. Ажлын хэсэг Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг бүрэн хэмжээнд тусгах. Үүний дараа дахин Захиргааны зөвлөлийн гишүүд сонсоод эцэслэн батлахаар шийдвэрлэв.

2. Монгол Улсын Их Сургуульд хүрээлэн, төв ажиллуулах нийтлэг журмын төслийг боловсруулах ажлын хэсэгт дараах үүрэг даалгавар өгөгдөв. Үүнд:
• Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг бүрэн хэмжээнд тусгах,
• МУИС нь судалгааны Их сургууль болох зорилгыг дэмжих журам болох талаас анхаарах,
• Хүрээлэн, төв байгуулах шалгуур, түүний үйл ажиллагааг үнэлэх, нэгэнт байгуулагдсан хүрээлэн төвүүдийн хувьд шалгуур, үнэлгээг хангахгүй байгаа тохиолдолд хэрхэн татан буулгах гэсэн гурван дарааллаар процесс ажиллагааг тусгах,
• МУИС-ийн шинэчлэн батлагдсан дүрмийг гол үндэслэлээ болгох,
• Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийг энэ журамд тусгаж өгөх,
• Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгасны дараа гишүүд тус бүрт нэг бүрчлэн танилцуулж нэгтгэх үүргийг өгөв.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА